Бандгаа олны танил эрхмийн эхнэрт шивээс хийснээс болж маргалджээ

230599_152013734864149_4095589_n“МАTRIX” салоны шивээсчин Бандгаа Монголын ноймор нэг шивээсчин гэгддэг. Тэрээр өдгөө Их дэлгүүрийн ард байрлах “МАTRIX” салонд ажилладаг. Зураач мэргэжилтэй Бандгаа нь рок попынхноос авхуулаад олны танил эрхмүүдийг шивээсээр гоёдог бөгөөд түүнийг зорих эрхмүүдийн цуваа тасардаггүй гэнэ лээ.

Саяхан тэрээр нэгэн олны танил эрхмийн эхнэр санал тавьснаар “нууц” газар нь шивээс хийснээс болж нөхөртэй нь маргалдсан гэнэ.

“Эмэгтэй хүнд нууж болохгүй хэсэгт нь шивмээргүй санагддаг” гэж нэгэнтээ хэлж байсан Бандгаа шивээсийг Монголд урлаг болгон хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан гэгддэг юм билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих