Хуурамч архи дахин үйлдвэрлэжээ

huuramch-arhi-middleХуурамч архи үйлдвэрлэж 2000, 3000 төгрөгөөр зардаг компанийг илрүүлжээ.

Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Мөнхжин-Од” компани онцгой байдлын албан татварын шошгыг хуурамчаар нааж хямд үнэтэй архи зарж байсныг ШӨХТГ-аас илрүүлсэн байна.

Уг компанийг өнгөрсөн жил хуурамч архи үйлдвэрлэсэн хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж байсан юм.

Тухайн үед “Мөнхжин” нэртэй 6000 ширхэг архи худалдаанд гаргах гэж байсныг албаныхан саатуулжээ.

Тэд архи найруулах спиртээ Хятадаас оруулж ирдэг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож байжээ. Тиймээс хууль бус үйлдлээ давтан хуурамч архи үйлдвэрлэсэн тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг ШӨХТГ-аас ҮХААЯ-д хүргүүлсэн байна.

Б.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих