Хуурамч архи ууж хорджээ

uls_54a217b119c28_1Хуурамч архи худалдан авч хэрэглэсний улмаас эрүүл мэндээрээ хохирсон иргэн цагдаагийн байгууллагад ханджээ. Тухайн иргэн эмнэлгийн тусламж аван эмчлүүлж байгаа юм байна. Баяр болж байгаатай холбогдуулан гар аргаар хүний биед хор хөнөөлтэй хуурамч архи үйлдвэрлэх тохиолдол их гарч байгаа гэж байна. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.Золбоо

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих