Төсвийн санал зөрөлдөөний улмаас Засгийн газрын зарим байгууллагууд үүдээ барив

       Америкийн холбооны засгийн газрын 2014 оны санхүүгийн жил 10-р сарын 1-нээс эхлэв. Ардчилсан нам болон Бүгд найрамдах нам санхүүгийн шинэ жилийн засгийн газрын төсвийн талаар санал зөрөлдөөнтэй байснаас Холбооны Засгийн газрын зарим байгууллагууд арга бус үүдээ барилаа. Энэхүү байдал хир удаан үргэлжлэх нь хоёр нам төсвийн асуудлыг хэзээ зохицуулахаас шалтгаална.

       10-р сарын 1-ний үүрээр Барак Обама армийнхантай хийсэн видео уулзалтаараа, Холбооны засгийн газрын зарим салбар байгууллагууд арга буюу үүдээ барисан хэдий ч Америкийн дотоод гадаадад байгаа арми хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэжээ. Армийнхны цалинг тасалдуулахгүй байх тогтоолын төслийг Конгрессын хоёр танхим баталсан байна.

       Америкийн хоёр нам тун удахгүй хэрэгжиж эхлэх гэж байгаа Эрүүл мэндийн шинэчилсэн хуулийн төслөөс болж санал зөрөлдөөнтэй болжээ.

\Хуар\


URL:

Сэтгэгдэл бичих