А.Түмэн-Өлзий ”Хөсөгтөн” хамтлагтай хамтарна

b310644b54f33cb7originalДуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан “Баясгалантай сайхан” уран бүтээлийн тайлан тоглолтоо 10 сарын 11-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас хийхээр товоо зарлаад байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр дуучин бүсгүй тоглолтынхоо талаархи дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг үзэгч, сонсогч, түмэндээ хүргэхээр хэвлэлийн хурлаа 11:30 минутаас “Монгол Ньюс” мэдээллийн төвд зарлажээ. Түүнчлэн хуралд хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд урилга, мандат олгох бүртгэл явагдах аж.

“Баясгалантай сайхан” уран бүтээлийн тайлан тоглолтонд урилгаар МУГЖ У.Далантай, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУСТА Т.Дэлгэрмөрөн, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг,  амьд хөгжмийн “Маршал” хамтлаг, Уртын дуучид зэрэг эрхэм уран бүтээлчид оролцох юм. Түүнчлэн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Sunshine Village” хотхон, Ивээн тэтгэгчээр “Bes Holding”, “Himon construction”, “Бодэн” групп, “Бодэнх” ххк, “Очиргэр” ххк, “Моттоо”, “Bsound” нар ажиллаж байгаа ажээ.

Үзэгч, сонсогч, түмэн олондоо дуун цэнгүүнээ толилуулах гэж буй уран бүтээлийн тайлан тоглолтын тасалбар “Монгол бөхийн өргөө”-ий кассаар худалдаалагдаж байна. Мөн 1905, 99883031 дугааруудаар үнэгүй хүргэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг: 99091488, 88664403, 96659569, 11456978 дугаарийн утаснуудаар лавлах боломжтой.

/Үнэн.мн/


URL:

Сэтгэгдэл бичих