Усан доорх дуурь

Берлиний Стадбат Нюкёльн усан санд тун өвөрмөц нэгэн үзүүлбэрийг өнгөрсөн ням гаригаас тоглож эхэллээ. Энэ бол усан доорх дуурь. Усанд сэлэлтээр хичээллэж байгаад хожим нь дуучин болсон Клаудия Херр гол дүрд нь тоглон уснаас ил гарч ч нэг дуулж, усан доор ч нэг дуулах аж. Нуруундаа хүчилтөрөгчийн баллон үүрсэн түүнийг усан доор дуулах үед тусгай микрофон ашиглан, усан санг тойруулан тавьсан чанга яригчуудаар дамжуулан дууг нь үзэгчдэд хүргэж байгаа юм. Усан доор дуулах дуу хүчгүй байдгийн зэрэгцээ халимны дуутай адилхан сонсогддог. Найрал дуучдын дууг харин Антарктидын мөсөн доор 100 метрийн гүнд бичиж авсан дуу чимээгээр баяжуулж байгаа гэнэ.

waterdance1
waterdance2
waterdance3
waterdance4
waterdance5
waterdance6
waterdance7
waterdance8
waterdance9

URL:

Сэтгэгдэл бичих