Мартаж болохгүй алдартай ихрүүд

Кино урлаг, спорт, хөгжим зэрэг олон салбарт амжилт үзүүлсэн ихрүүдийг танилцуулж байна.

Мэри Кейт, Эшли Олсен
1986 оны зургадугаар сарын 13-нд төрсөн Мэри Кейт, Эшли Олсен нар “Olsen Twins” киногоор алдарт хүрсэн билээ. Тэд хамгийн анх “Full House” хэмээх “ABC” телевизийн олон ангит инээдмийн бүтээлийн “Michelle Tanner”-н дүрд есөн сартайдаа тоглон олны танил болсон бөгөөд олны нүдэн дээр өсөн торниж байсан юм. Ихрүүд Холливудын хамгийн баян ихэр гэгддэг.

Женна, Барбара Буш
АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш, тэргүүн хатагтай Лора Буш нарын ихэр хүүхдүүд юм. Ихрүүд 1981 оны арваннэгдүгээр сарын 25- нд мэндэлжээ. Тэд нэг өдөр төрж, нэг өдөр хуримаа хийсэн аж. Ихрүүд сэхээтэн гэр бүлээс гаралтай учир өндөр мэдлэгтэй бөгөөд эгч Барбара Буш нь улстөрийн салбарт нэлээн амжилттай ажиллаж байна. Харин дүү Женна Буш нь улстөр сонирхдоггүй бөгөөд багш, сурвалжлагчийн ажилдаа дуртай гэнэ. Гэхдээ хосууд буяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байна.

Ронде, Тики Барбер
Ронде Барбер, Тики Барбер нар 1975 оны дөрөвдүгээр сарын 7-нд төржээ. Тэд хөлбөмбөгийн хамгийн алдартай ихэр тоглогчид юм. Коллежид ортлоо ихрүүд өөр өөр багт тоглодог байжээ. Ихрүүд Виржинигийн их сургуулийн багт хамтран тоглож эхэлжээ. Ронде Барбер 16 жил Америкийн үндэсний халбөмбөгийн холбоонд зүтгэжээ.

Жоэл, Бенжи Мэдден
Энэ бол дэлхийн хамгийн алдартай рок ихрүүд юм. Ихрүүд найз нөхдийнхөө хамт “Good Charlotte” хэмээх хамтлагийг 1996 онд үүсгэн байгуулжээ. Жоэл хамтлагийн гоцлол дуучин бөгөөд Бенжи гоцлол гитарчин юм. Тус хамтлагийг “Little Things”, “Lifestyles of the Rich and Famous” зэрэг дуугаараа олны танил болжээ. Тэд уран бүтээлээрээ танигдахаас гадна болзож буй бүсгүйчүүдээрээ олны сонирхлыг татдаг ажээ. Тэд дэлхийн сайхан хүүхнүүд болох Парис Хилтон, Хиллари Дафф, Холли Мэдисон, Софи Монк зэрэг бүсгүйчүүдтэй болзож байв. Харин Жоел 2006 онд Николь Ричи гэх бүсгүйтэй гэрлэж амьдралаа тохинуулж, бүсгүйчүүдтэй нэр холбогдохоо больсон гэнэ.


Робин – Морис Гибб

Морис Гибб бол хөгжимчин, дуучин юм. Харин түүний ихэр Робин Гибб бол дуучин, зохиогч ажээ. Тэрбээр “Bee Gees” хамтлагийн гишүүн гэдгээрээ илүү алдартай бөгөөд түүний ихэр ах Морис болон том ах Барри нартайгаа хамтран энэхүү хамтлагийг байгуулж байжээ. Тэд Австральд хамгийн анх “Spicks and Specks” дуугаараа амжилт олж байсан. Гэвч гэнэтийн явдлаар Морис 2003 оны нэгдүгээр сарын 12-нд нас барснаар Барри болон Хобин Гибб нар 45 жилийн дараа хамтлагийнхаа уран бүтээлийг зогсоосон юм.


URL:

Сэтгэгдэл бичих