“ПЕЖО” Монголыг сонирхож байна

a225f20f27c728ddd544573be72f6a28_LПАРИС. Өмнөд Солонгос, Тайвань, Малайз, Индонез зэрэг Азийн олон орны дараагаар Францын “Пежо” /”Peugeot”/ компани Монгол Улсад нэвтрэн үйл ажиллагаагаа албан ёсоор өргөжүүлэхээр болжээ. Үүний тулд тус компани “БАЗ Интернэшнл” компанитай түншлэлийн гэрээ байгуулсан байна.

“Сүүлийн үеийн технологиор хийсэн дээд зэрэглэлийн тоноглол бүхий суудлын автомашиныг санал болгон Монголын зах зээлд нэвтэрнэ” гэдгээ “Пежо”-гийнхон онцлон дурдлаа.
Монголын эдийн засаг хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх хувиар өсч байгаа нь хөгжиж буй орнуудын дотроос хамгийн өндөр үзүүлэлт билээ. Иймээс Монголын зах зээл “Пежо”-гийн сонирхлыг татах нь мэдээж.
“Лион” маркийн суудлын автомашиныг борлуулах анхны цэгийг Монголын нийслэлийн төвд энэ оны хоёрдугаар улиралд багтаан байгуулах юм. “Пежо” компани энэ жилийн хувьд 200 ширхэг автомашин борлуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Монголд 300 мянган автомашин байдаг бөгөөд энэ онд тус орны зах зээлд нийтдээ 45 мянган ширхэг суудлын автомашин борлогдохоор байна.

Б.Адъяахүү


URL:

Сэтгэгдэл бичих