Гавъяат тамирчин Ц.Шаравжамц: бүр уурласандаа тэсэхгүй хараал хэлчихмээр санагдав

sharavМонголчууд эрт цагаас хүүхдээ үлгэрээр хүмүүжүүлэн, тэднийг эр зоригтой болгодог байсан билээ. Хүүхдүүдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх нэг арга нь үлгэр бөгөөд энэ нь хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлж, тэдний хүмүүжилд чухал нөлөө үзүүлдэг. Үлгэрт юу гарна хүүхэд түүгээр л үлгэр, дууриал авч хүмүүждэг. Тэгвэл сүүлийн үед эцэг эхчүүд ихээхэн бухимдах болжээ. Учир нь нэгэн үлгэрийн номд ийнхүү өгүүлсэн байжээ. Тэрээр “Удахгүй аав нь ирж хонь гаргажээ. Гэдэс чанаад ээж нь: хүү минь ирээсэй, үнхэлцгийг нь тавихсан гэтэл эцэг нь: -Юун үхсэн хатсаны чинь хүү гээд ээжийг нь нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал зодож гэнэ. Тэгэхээр нь хүү авдарныхаа араас гарч ирээд “Үхээгүй хатаагүй хүүд үхэлцэг зүрх тавих ёстой гээд алтан мөнгөн аргайгаараа “Аргай аргай түг” гээд аавынхаа толгойг цохиод алчихжээ. Тэгээд ээжийгээ гэртээ аваачаад амар сайхандаа жаргажээ” гэсэн байв. Харин энэхүү үлгэрийн номонд ихэд бухимдсан сагсан бөмбөгийн спортын анхны гавъяат тамирчин Ц.Шаравжамц цахим хуудсандаа жиргэжээ. Тэрээр “бүр уурласандаа тэсэхгүй хараал хэлчихмээр санагдав” хэмээн жиргэж, хүүхдүүдэд минь юу заагаад байна вэ хэмээн халагласан байлаа.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих