Хорт хавдараар өвчлөгсдийн 44 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна

20131212102456“Хорт хавдраас хэрхэн сэргийлэх бэ?” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр нийт хорт хавдараар өвчлөгсдийн  44 хувийг элэгний хорт хавдар эзэлж байгааг Эрүүл мэндийн дэд сайд, “Оточ Манранба” дээд сургуулийн захирал болон Хавдар судлалын үндэсний төвийн дэд захиралууд онцоллоо.

Хорт хавдараар өвчлөгсдийн 90 гаруй хувийг 50-65 насныхан эзэлж байгаа аж. Хорт хавдараар өвчлөгсдийн 80 хувь нь хожуу шатандаа орсон хойноо эмнэлэгт ханддаг байна.

Хорт хавдарын эхэн үеийн шинж тэмдэг далд хэлбэрээр явагддаг учир хожуу шатандаа орсон хойно эмнэлэгт ханддаг болохыг мэргэжилтнүүд хэлж байлаа.

 

Ж.ЦАЦРАЛ

 


URL:

Сэтгэгдэл бичих