БНСУ-ны Үйжонгбу хотын дээгүүр харь гарагийн нисдэг биет үзэгджээ /видео/

Өнгөрсөн оны 12 сарын 21-нд  БНСУ-ын Кёнгиду , Үйжонгбү хотод хoc UFO буюу харь гаригийн нисдэг биет үзэгдсэн талаар Солонгосын Үл мэдэгдэх нисдэг биет буюу UFО судлалын төвөөс өчигдөр мэдээллээ.

 

Сайн дурын UFO судлаач иргэн Хо Жүн энэ өдөр 21.00 цагийн орчим  метроний Үйжонгү буудлын дэргэд байх Шинсэгэе Их Дэлгүүрийн өмнөх талбайд сууж  байхдаа  энэхүү UFO-г тэнд байсан олон иргэдийн хамт ердөө л хэдхэн секундийн турш харсан байна. Тэрээр  маш яаралтай ойролцоо байсан Сураксан уулын орой дээр гарч дахин ажиглалт хийн зогссоноор  17 минутийн дараа гэхэд дахин тэнгэрт  үзэгдсэн  2 ширхэг буюу хос UFО-гийн бичлэгийг 2 минут 50 секундийн турш авч чадсан байна.

 

Түүний бичсэн бичлэгийг судалж үзсэн UFО судлалын төв , энэ бол ямар нэгэн онгоц болон вертолет биш гэдгийг магадлан баталсныхаа дараа ийнхүү дээрх мэдээллийг нийтэд тараасан ажээ.

 

Сайн дурын UFO судлаач иргэн Хо Жүн нь өнгөрсөн жилээс эхлэн нийтдээ 6 удаа UFO-гийн бичлэг хийн UFО судлалын төвд хүлээлгэн өгөөд байгаа юм байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих