Алдарт жүжигчин Бред Питт-н амьдралын фото түүх

bred_pittТүүний эхнэр Hollywood-н хамгийн сайхан бүсгүй Анжелина Жоли жилийн өмнөөс хөхний хорт хавдраар өвчилсөн билээ. Доор түүний нөхөр Бред Питтынн дэлхий дахины шүтэн бишрэгчиддээ бичсэн захидлыг хүргэж байна.

Миний эхнэр өвджээ…

Тэрээр ажил дээрх асуудал, хувийн амьдрал, бүтэлгүй явдал, бас хүүхдүүдтэй холбоотой асуудлаас болж ямагт сэтгэл нь хямардаг байв.
Тэр минь бүхэл бүтэн 15 кг-аар турж, 35 насандаа 40-хөн кг жинтэй байлаа. Байнга уйлж, хямарч, бүгд рүү л “асч” байлаа. Түүний баярлуулах зүйл үгүй болсон байв. Толгой, зүрх нь өвдөж, нуруу, хавиргаар нь ч хатгуулна. Нойр нь хулжиж, үүрээр сэрж, тэрнээсээ болж ядран, нойр дутуу явна.
Бидний харилцаа хутганы ирэн дээр л тогтож байлаа. Гоо үзэсгэлэн нь бага багаар гундаж, нүдэн доор нь сэлхэрсэн уут бий болж, нуруу нь бөгтийн, өөрийгөө ч анхаараа болив. Киноны зураг авалтаас татгалзаж, ер нь ямар ч дүрд тоглохоо болив. Миний найдлага тасрав. Удахгүй бид, хоёр тийш болох нь ээ гэж бодож байлаа. Гэсэн ч би зүгээр суухгүй байхаар шийдэв. Надад энэ дэлхийн хамгийн сайхан эмэгтэй хувь тавилангаар оногдсон шүү дээ.
Тэрээр энэ дэлхийн бараг тэн хагас эрэгтэй, бас эмэгтэй ч хүмүүсийн үлгэр дууриал болсон хүн, харин би түүний хажууд хэвтэж, мөрийг нь тэврэх азтай нэгэн. Би түүнийгээ цэцгэнд умбуулж, үнсэлт, сайхан үгсийг харамгүй хэлэх болов. Гэнэтийн бэлэг барьж хором тутам баярлуулдаг боллоо. Бэлэг өгч, нэг үгээр түүнийхээ л төлөө амьдарч байлаа. Хүмүүсийн дэргэд түүнийхээ талаар л ярина. Бүх сэдвийг түүн рүүгээ хандуулна. Түүний болон манай гэр бүлийн найзуудад үргэлж магтана.
Тэгтэл… Та үнэмшихгүй дээ, тэр маань шууд л цэцэглээд ирэв. Тэр минь өмнөхөөсөө илүү сайхан болсон байлаа. Жин хэвийн болж, сэтгэл нь зовиурлаж стрессдэхээ ч мартаж,хамгийн гол нь намайг өмнөхөөсөө илүү ХАЙРЛАХ болсон. Түүнийг ИНГЭЖ хайрлаж чаддаг гэж би бодоогүй явсан.
Эндээс ОЙЛГОСОН ганц зүйл бол: Эмэгтэй хүн бол эрэгтэй хүний тусгал юм. Эмэгтэй хүнд ухаангүй ихээр дурлаж хайрлавал, тэр хүссэнээр чинь цэцэглэнэ…


URL:

Сэтгэгдэл бичих