«Шар айраг»-ийн Г.Ганхүүг даанч таньсангүй ээ

feb4c29b49fd1745big“Шар айраг”-ийн Г.Ганхүү шинийн 1-нд Төв шуудангийн өмнө осол гаргажээ. Тэрбээр өмнөө явж байсан машиныг мөргөчихөж. Яах аргагүй өөрийнх нь буруугаас болсон учраас нөгөө машины жолоочоос уучлалт гуйсан нь мэдээж. Тэрбээр мөргүүлсэн машины жолоочид “Баярын өдөр эвгүй зүйл боллоо. Уучлаарай. Цагдаа энэ тэр болоод яах вэ. Машинаа хүссэн засварын газраа очиж засуулаарай. Төлбөр мөнгөнд нь санаа зоволтгүй би төлье. Над руу яриарай. Намайг таньж байгаа биз дээ” хэмээн утасны дугаараа үлдээх гэтэл харамсалтай нь нөгөө машинд сууж явсан хүмүүс түүнийг таньсангүй. Учир нь тэр жолооч олон жил гадаадад ажиллаж, амьдарч байгаад саяхан эх орондоо иржээ. Харин түүний ээж өндөр настай учраас Г.Ганхүүг мөн л таньсангүй. Соёлтой бас бийлэгжүү зан гаргах гэсэн биш Г.Ганхүү тун ч эвгүй байдадд орсон гэнэ шүү.

/Өдрийн шуудан/


URL:

Сэтгэгдэл бичих