Какүрюү М.Анандад Ёзокүна цолны болзол амаллаа

527-1391574541fbd077fc21b930bebigЯпоны мэргэжлийн смүо бөхийн Ёкозүнагийн зөвлөлөөс хуралдаж озэки Какүрюү М.Анандад Ёкозүнагийн болзол сонсгожээ. Озэки Какүрюүг ирэх гуравдугаар сарын башёд 13-аас дээш даваа авч улмаар сайн барилдаж Эзэн хааны цомыг хүртэх юм бол Ёкозүна цол олгоно гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Ёкозүнагийн зөвлөлийн гишүүн Хитоши Үчияама Какүрюүг хурлын үеэр ихэд магтаж гуравдугаар сард Осака хотноо болох башёд түүнийг Ёкозүна цолонд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих