Архинд золигдсон дөрвөн амь химийн бодист хордсон гэх урьдчилсан дүгнэлт гарчээ

9df13fa1da81b5aforiginalЭнэ сарын 22-ны орой талийгаач нар согтууруулах ундаа уусан бололтой Амьдрах ухаан сургалтын төвд ирсэн байна. Тэр оройдоо биеийн байдал нь гэнэт муудсан байгаа юм. Түргэнээр очсон эмч гурван хүнийг нь Энэрэл эмнэлэгт аваачсан боловч харамсалтайгаар амь насыг нь нэгэнт аврах боломжгүй болсон байжээ.

Мөн хордлогын байдалтай байсан нэг иргэнийг Хордлогын төвд хүргэсэн ч мөн л анхны тусламж үзүүлэх үед нас барсан байна. Тэдгээр дөрвөн иргэнийг архинд хордон нас барсан гэж мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах болсон. Харин энэ нь тогтоогдоогүй, одоогоор үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэсэн юм. Урьдчилсан байдлаар ямар нэгэн химийн бодисоос хордсон гэсэн дүгнэлт гарсан байна.

Энэ хэрэг нь манай улсад хүнсний аюулгүй байдлын талаарх дүрэм журам дутуу дулимаг байгааг харуулж байна гэдгийг Нийслэлийн засаг дарга онцоллоо. Мөн үйлдвэрлэгч борлуулагч хоёр аюулгүй байдлаа яаж хангах вэ гэдгийг журамлах хэрэгтэй. Үүнийг сайтар боловсруулж Иргэдийн хурлаар оруулах саналыг гаргасан юм. НМХГ-аас энэ хэрэгтэй холбоотойгоор архи, согтууруулах ундаа борлуулдаг 1100 гаруй цэгт шалгалт хийж, хаяг шошгын зөрчилтэй 7249 шил архийг хураан авсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих