Богдын ордон бодлогын золиос болжээ

3-6-1

 Хан-Уул дүүргийн XI хороо, Удирдлагын академийн хашаан дотор энэ балгас бий. Цагтаа Богд хааны бас нэг ордон байсан гэвэл өнөө цагийнхан итгэхээргүй л болж. Уг нь 100 гаруйхан жилийн өмнөх түүх “салбартаа” бол цоо шинэхэн байх учиртай сан.
Гэвч эдүгээгийн Монгол төрийн бодлогын алдаанаас үүдэн Богд хааны ордон  орон гэргүй хүмүүст оромж хүртэл болж, эцэстээ нурж унах дээрээ тулаад байгаа аж. Энэ ордныг 2007 онд нийслэлийн өмчид шилжүүлж, улмаар одоогийн Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй Нийслэлийн газрын албаны дарга байхдаа 2009 онд “Икэл” гэдэг төрийн бус байгууллагад өгчихсөн байх юм.

Соёлын өвийг хамгаална ч билүү, соёл урлагийг дэмжинэ ч билүү сүрхий сайхан лоозонтой энэ байгууллага Нийслэлийн соёл урлагийн газрын дарга асан Ц.Пүрэвхүүгийнх гэнэ. Ц.Сандуй даргын зөвшөөрсөн хугацаа өдгөө дуусчээ. Харин Богдын ордон хамгаалуулж, дэмжүүлсэн ч юмгүй балгас болж хоцорсон байна. Хэзээ мөдгүй нурж унах гэж буй Монголын төрийн хийгээд соёлын үнэт өв болох энэ “ордон”-ы талаар дуу гаргаж буй хэн ч алга. Соёлын асуудал орхигдлоо хэмээн орилсоор байгаад байгуулсан яамны нөхөд ч таг чиг байх ажээ.

 

Б.ДАМДИН

polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих