66 настай экс хөлбөмбөгчин, жүжигчин О.Жей Симпсон “үхмээр байна” гэжээ

image(658)66 настай экс хөлбөмбөгчин, жүжигчин О.Жей Симпсон цаашид шоронд үргэлжүүлэн суух биемахбодийн болон сэтгэл санааны хүч тамиргүй болсон тул үхмээр байна гэсэн хүсэлтээ гаргажээ. 1998 онд тэрээр эхнэрээ нууц амрагтай нь алсан хэрэгт сэжиглэгдсэн ч мултарч чадсан.

Харин 2008 онд зэвсэгт дээрэм болон хүн хулгайлсан хэргээр 33 жилийн хорих ял авчээ. Түүнийг өршөөх гэсэн хүсэлтийг нь Дээд шүүх хүлээн аваагүй тул үхэхээс өөр замгүй болсон гэнэ. Энэ хугацаанд маш их турж эцэн өөрийгөө гаргуунд нь хаясан агаад буланд суугаад чимээгүйхэн хорвоог орхино гэж мэдэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих