200 төрийн албан хаагч тутмын нэг нь авлигын хэрэгт холбогджээ

527-1348802635авилгаАвлигатай тэмцэх газраас  “MDS” хууль зүйн ком­­па­­нитай хамтарч нэгэн судалгаа явуулжээ. Уг судалгаагаар төрийн 200 алба хаагч тут­мын нэг нь ав­лигын хэрэгт холбогдсон гэсэн тоо гарчээ. Мөн авлигатай тэмцэхэд байгууллагууд төсөв мөнгө зарцуулахгүй байгаа нь авлигын хэрэг буурахгүй байх шалтгаан болж байгаа гэсэн байна.

Тус судалгаанд төрийн 50 байгууллага хамрагдсан бөгөөд эдгээр байгууллагад ажиллаж байгаа төрийн алба хаагчдын авлигын хэ­рэгт холбогдсон байдлыг суд­лахад 16 хэрэгт нийтдээ 24 албан хаагч холбогджээ. Тэр дундаа Иргэний ни­сэхийн ерөнхий газрын алба хаагч нар хамгийн ихээр авлигын хэрэгт холбогдсон гэсэн дүн тус судалгаагаар гарсан байна.
Тус газраас өнгөрсөн онд таван алба хаагч авлигын хэрэгт холбогдсон байна. Түүнчлэн Ашигт малт­малын газар, Газрын тосны газар, Татварын ерөнхий газ­раас тус бүр гурван алба хаагч авлигын хэрэгт ял­лагдагчаар татагдсан аж.


URL:

Сэтгэгдэл бичих