Чилид 8.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

3hanlffcbf12m02bbbgu6c52bh

Чилид 8.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж Латин Америкийн Номхон далайн эрэг дагуу бүх улсад цунамийн анхааруулга өгсөн талаар АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр газар хөдлөлт ердөө 10 км-ын гүнд болсон тул хүчтэй мэдрэгдсэн байна.

Чилийн эрх баригчид телевизээр орон даяар мэдэгдэл хийж, нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд ард иргэдийг далайн эрэг орчмоос аль болох хурдан зугтаахыг анхааруулжээ. Номхон далайн цунамийн анхааруулгын төвийн мэдээлснээр, Перу, Эквадор, Колумб, Панам, Коста Рика, Никарагуа улсууд цунамийн эрсдэлтэй бүсэд орж байгаа аж. Одоогоор ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл байхгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих