Крымын 100 мянга гаруй оршин суугч Оросын паспорттай болжээ

3c21076bdd843c3dc7c26e8268625d37_LМОСКВА. /Voice of Russia/. ОХУ-ын Гадаад иргэн харьяатын асуудал хариуцсан газар Крымын оршин суугчдад 160 мянга орчим паспорт илгээж, Оросын иргэн болохыг хүссэн 240 мянга гаруй өргөдлийг хүлээн авсан гэж тус газрын паспорт хариуцсан хэлтсийн тэргүүн Федор Карповец мэдэгдлээ.

“Энэ сарын 13-ны байдлаар Крымын оршин суугчдаас бид 240 мянга гаруй өргөдөл хүлээн авсан. Бид өдөрт 8000 гаруй өргөдлийг хянан шалгаж байна. 160 мянга гаруй паспортыг бид бэлэн болгосон. Крым рүү 100 мянга гаруй паспорт илгээсэн” гэж тэрбээр мэдэгдсэн юм.
Түүний хэлснээр, ОХУ-ын Гадаад иргэн харьяатын асуудал хариуцсан газар өргөдөл гаргасан бүх хүнд Оросын паспортыг ирэх долдугаар сарын эхээс хэтрэхгүйгээр олгох аж. Крымын 1,5 сая орчим оршин суугч Оросын паспорттай болохыг хүсч байна.

Г.Доржханд MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих