Сав шимийн ертөнцийн үүсэл

сав шимАвидармын далай мэт судлагдахуун дотроос орчин үеийн эрдэмтэн судлаачдын анхаарлыг татахуйц нэгэн сэдвийг хөндөе.
Ертөнцийн үүсэл, хүн төрлөхтөний гарал үүсэл нь олон мянган жилййн туршид хүмүүн бидэнд тайлагдашгүй асуулт болж ирсэн сэдэв юм. Энэ талаар олон шашинууд өөр өөрсдийн үзэл онолоо тайлбарлаж, судлаач эрдэмтэд элдэв олон таамаг дэвшүүлсэн ч өдийг хүртэл шинжпэх ухаан тогтсон, дорвитой хариулт өгч чадаагүй л байна. Ертөнц, хүмүүний гарал үүслийг Бурханы ном сургаалд хэрхэн тайлбарласан, учир шалтгааны үүднээс хэрхэн нотлосон нь өнөөгийн эрдэм шинжилгээний ажилд сонирхол татахуиц сэдэв байх болов уу.

Авидармын “ертөнцийг үзүүлэхүй” хэмээх гуравдугаар бүлэгт ертөнцийн үүсэл гарал, хүмүүн төрөлхтөн тэргүүтэй амьтны аймгийн гарал үүслийн тухай тодорхой гаргажээ. Ертөнцийн гарал үүсэл, амьтны аймгийн гарал үүслийн тухай өгүүлэхийн тулд эхлээд гурван ертөнцөд таван зүйлийн амьтад хэдэн зүйлээр төрөл авдаг тухай дурьдах хэрэгтэй. Авидармад сав ертөнцийг хүсэлт, дүрст, дүрсгүй орон гэж гурав ангилсан байна. Хүсэлт орон гэсэн учир нь энэ орны амьтад дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй хэмээх хүслийн таван эрдэмд хэтэрхий тачаадаг, зажлах, залгих тэргүүтэй бүдүүн идээг хэргэлдэг. Мөн хурьцлын жаргалыг хүсдэг тул “хүсэлт орон” хэмээн нэрийджээ. “Хүсэлт орон”-д там, бирд, адгуус, дөрвөн тивийн хүн, хүслийн зургаан тэнгэр тэргүүтэй таван зүйлийн амьтад бүгд амьдардаг. Энэ орны амьтад буян, нүглийн үйлийг хольж хийдэг ажээ.

“Хүсэлт орон”-ы дээр “дүрст орон” орших бөгөөд түүнд арван долоон тэнгэрийн орон багтана; “Дүрст орон” хэмээсний учир нь үнэр болон амтын мэдэл энэ оронд байдаггүй тул үнэр, амтын шуналаас ангижирсан боловч дүрсний шуналаас ангижирч чадаагүй тул тийн нэрийджээ. “Дүрст орон”-д бясалгалын өндөр зэрэг буюу дияаны бясалгалаар хувилж төрдөг тул бие нь мах, цус тэргүүтэй ариун бусын зүйлээс бүрдээгүй гэрлийн мөн чанартай, хурьцлын шуналаас ангижирсан байдаг. Умайнаас төрдөггүй учир аав ээж, дайсан, нөхөр гэж байдаггүй. Тиймээс ойрд тачааж, холыг алагчаалах суурь байхгүй тул уур хилэн, хэрүүл тэмцэл, нүглийн үйлээс ангижирсан амгалант орон юм. “Дүрст орон”-ы тэнгэрүүд дияаны өндөр бясапгалд үргэлж орших бөгөөд нас нь ч асар урт юм. Жишээлбэл гуравдугаар дияаны “Тансаг гэрэлт” орны тэнгэрүүдийн нас нь найман мянган их галавын хугацаатай байдаг хэмээн Авидармаас номложээ.

“Дүрст орон”-ы тэнгэрүүдийн орон хийгээд биеийг бүрдүүлэгч матери нь дээшлэх тусам улам нарийн болох тул мах, цусан биетэй хүсэлт орны бидэнд харагдах нь бүү хэл “дүрст орон”-ы дээд тэнгэрүүдийн орон, бие нь доод тэнгэрүүддээ харагддагүй хэмээн Авидармад номлосон байна.

Дүрс буюу материас уйсаад “дүрсгүйн тэгшид оршихуйн самади”-г бясалгаваас “дүрсгүй тэнгэрийн орон”-д төрлийг авна. Тиймээс дүрс материас бүрэн хагацсан тул “дүрсгүй орон” хэмээн нэрлэжээ. Энэхүү орны тэнгэрүүд бие байхгүй бөгөөд зөвхөн оюун ухааны дээд бясалгалын оршин байдаг машид амарлингуй орон ажээ. “Дүрсгүй орон”-ыг “хязгааргүй огторгуйн төрөн түгэх”, “хязгааргүй тийн мэдлийн төрөн түгэх”, “юу ч үгүйн төрөн түгэх”, “хуран мэдэл үгүй”, “хуран мэдэл үгүй бусын төрөн түгэхүйн тэн-гэрийн орон” хэмээн дөрөв хуваадагч хүсэлт орон, дүрст орноос ангид тусдаа орших нь үгүй юм. Энэхүү гурван орноос бүрдэх сав ертөнцөд амь.тад-төрөл авахдаа умайнаас, төрөх, чийг дулаанаас төрөх, өндөгнөөс төрөх, хувилж төрөх гэсэн дөрвөн язнаар төрдөг хэмээн Авидармаас номложээ.

Там, бирд, зуурдын амьтад зөвхөн хувилж төрдөг. Хүн болон адгууст төрөхүйн дөрвөн байдал бүрэн байдаг. Харин бирд
ихэвчилэн хувилж төрдөг боловч умайнаас терөх тохиолдол бий хэмээн Авидармаас номложээ. Сав, шим ертөнц үүсэх, оршин тогтох, эвдрэх, хоосрох нь нэгэн их галваар хэмжигдэх бөгөөд нэг их галвыг тогтох галав, орших галав, эвдрэх галав, хоосон галав хэмээн дөрөв хуваадаг. Эдгээр нь тус тусдаа хорь хорин завсрын галавын хэмжээтэй байх тул нэг их галав нь наян завсрын галавын хэмжээтэй. “Тогтох гаяав”-ын анхдугаар завсрын галавын хугацаанд гуравдугаар дияанаас эхлэн тамын орныг хүртэлх сав ертөнц тогтож гүйцэх бөгөөд дараагийн арван есөн завсрын галавын хугацаанд шим ертөнц, амьтны аймгийн үүсэлт явагддаг. Ингэснээр “аюуш там”-д анхны амьтан төрөх цагт тогтох галав дууслаа хэмээн үздэг байна.

Үүний дараа “орших галав” эхлэх бөгөөд сав, шим ертөнц нь хорин завсрын галавын хугацаанд оршдог. “Эвдрэх галав”-ын эхний арван есөн завсрын галавын хуга-цаанд шим ертөнц буюу амьтны аймаг мөхөж дуусдаг’;б:айна:: Сүүлчийн нэг завсрый твлавъпч’ хугацаанд сав ертөнц эвдэрч мөхнө хэмээжээ. Шим ертөнцийн мехөл нь хамгийн доод тамаас эхлэх бөгөөд там хоосорч нэг ч амьтан үгүй болох үед орших галав дуусаж эвдрэх галав эхэллээ хэмээн үздэг.

Сав ертөнцийн эвдрэлийг галав юүлэх гэх бөгөөд галаар, усаар, хийгээр гэсэн гурван янзаар юүлдэг байна. Галаар юүлэх үед доод тамаас эхлэн анхдугаар дияаны орон хүртэлх сав ертөнц эвдэрнэ. Усаар юүлэх цагт хоёрдугаар дияан хүртэл, хийгээр юүлэх цагт гуравдугаар дияан хүртэлх сав ертөнц эвдрэх болно. Галаар долоон удаа юүлсний дараа усаар нэг юүлэх бөгөөд энэ давтамжаар усаар найм юүлээд хийгээр нэг юүлнэ хэмээн номлосон тул анхдугаар дияаны тэнгэрүүдийн насны хэмжээ жаран завсрын галав болох бөгөөд хоёрдугаар дияаны тэнгэрүүдийн нас най-ман их галав, гуравдугаар дияаны тэнгэрүүдийн нас нь жаран дөрвөн их галав болно хэмээн Авидармаас номложээ. Тамын орон хоосрох үед үйл нь барагдаагүй, насны хэмжээ нь дуусаагүй тамын амьтад өөр ертөнцийн тамд төрөх бөгөөд бусад нь дээд сайн заяанд төрлийг авдаг байна. Ийнхүү бирд, адгуусны орон ч зэргээр хоосорсноор муу заяаны орон -дахь шим ертөнц дуусна. Үүний дараа Замбутивийн хүмүүст буяны хүчээр анхдугаар дияа-ны тэгшид оршихуйн бясалгал аяндаа төрөх бегөед бүгд бясалгалын эрхээр дүрстийн анхдугаардияаны орондтөрлийг авч хүний ертөнц хоосорно. Үүний дараа хүсэлт зургаан тэнгэрийн орон зэргээр хоосорч хүслийн орон дахь шим ертөнц хоосорч дуусна.

Анхдугаар дияаны тэнгэрүүдийн үндсэнд хоёрдугаар дияаны тэгшид оршихуй аяндаа төрснөөр бүгд хоёрдугаар дияанд төрнө. Үүнчлэн хоёр, гуравдугаар дияаны тэнгэрийн орон хоосорч бүгд дерөвдүгээр дияаны тэнгэрийн оронд төрөх бөгөөд гуравдугаар дияанаас тамын орныг хүртэлх гурван мянган ертөнцийн амьтад бүрэн бараг-даж сав ертөнц нэг завсрын галавын хугацаанд дангаар оршсоны эцэст галав юүлж хоосон галав эхлдэг байна. Дөрөвдүгээр дияаны орон болон дүрсгүй оронд галав юүлдэггуй. Ийнхүү хорин завсрын галавын хугацаа өнгөрснөөр хоосон галавдуусч гуравдугаар дияаны тэнгэрийн орон анхлан тогтох бөгөөд үүгээр “тогтох галав” эхэлдэг байна.

Дөрөвдүгээр дияаны тэн-гэрийн орноос нас, үйл, буяны хэмжээ нь барагдсан тэнгэрүүд гуравдугаар дияаны тэнгэрийн оронд төрнө. Ийнхүү зэрэгчлэн дээрээс доошоо сав ертөнц тогтон шим ертөнцийн амьтад үүсч эхлэх бөгөөд хүний ертөнц дөрвөн тив тогтож гүйцсний дараа урьдын адил дээд тэнгэрийн орноос нас, үйл, буян нь барагдсан тэнгэрүүд хүний ертөнцөд хувилан төрдөг агаад тэдгээрийг “галавын анхны хүмүүс хэмээн нэрийддэг. Галавын анхны хүмүүс “дүрст орны” тэнгэр мэт хувилан төрсөн, эрхтэн бүгд гүйцэд, биеэс нь гэрэл цацарсан, рид хувилгаанаар огторгуйд нисдэг, дияаны бясалгалын идээгээр хоололдог бөгөөд бүдүүн аман идээгээр хоололдоггүй, насны хэмжээ нь цаглашгүй урт настай байжээ. Мөн галавын анхны хүний буян асар их тул тэр үед хүний ертөнц манай дэлхий нь тэнгэрийн оронтой зүйрлэхүйц баян тансаг, цэцэг жимсээр дүүрэн байсан хэмээжээ. Галавын анхны хүмүүс аажимдаа амтанд тачаах тачаалтай болж алгуур бүдүүн аман идээг иддэг болсноор биеийн гэрэл нь буурч биенээс нь ариун бусын ялгадас ялгардаг болов.

Эр, эм бэлэг эрхтэн тогтож хурьцлын жаргалыг эдэлдэг болсноор умайнаас төрдөг болсон хэмээн Авидармаас номлосон буй. Насны хэмжээ нь буурч цаглашгүйгээс найман түм, түүнээс доошилсоор эцэстээ арван насны хэмжээтэй болох бөгөөд хүмүүсийн нас зуу насны хэмжээтэй байх үед бидний багш Шагжтүв бурхан ертөнцөд заларч номын хүрдийг эргүүлжээ.

Ийнхүү Авидармад сав, шим ертөнцийн гарал үүслийг сонирхолтой номлосон бөгөөд ялангуяа хүмүүний гарал үүслийг анхны хүмүүс тэнгэр мэт хувилж төрдөг байснаа эцэст нь умайнаас төрдөг мах, цусан биетэй болсон хэмээн номлосон нь хүний гарал үүслийн талаарх учир зүйн үүднээс машид үндэслэлтэй хариулт болж чаджээ хэмээн үзэж байна. Учир нь сав, шим ертөнцийг бүтээлч эзний бүтээл хэмээн үзвэл үл зохилдохын уг шалтгаанаас үл зохилдох үр дагавар үүссэн болж шүтэн барилдпагын онолтой харшлах болно. Мөн хүн бичнээс, бич хоёр нутагтнаас, хоёр нутагтан загас, загас нь уснаас үүссэн гэж үзэх ахул эцэстээ хүн ургамал уснаас үүссэн гэхутгагүй байдалдхүрэх бөгөөд амьгүй бодисноос амьтай бодис үүсэх нь учир зүйд үл нийцэх билээ.

 

Н.Нанзаддорж


URL:

Сэтгэгдэл бичих