Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтад 90 хүн өрсөлдөж байна

шүүхӨнгөрөгч хоёрдугаар сард анхан болон давж заалдах шатны 78 шүүх байгууллагын Ерөнхий шүүгчийн орон тоонд сонгон шалгаруулалт зарласан билээ. Уг шалгаруулалтад 90 нэр дэвшигч оролцож байгаа аж. Ерөнхий шүүгчид нэр дэвшигч нь эрх зүйн болон ёс зүйн тохиолдол шийдвэрлэх, зан төлөвийн тохиолдол шийвдэрлэх, мэргэшлийн чиглэлээр сэдэв сонгож эсээ бичих зэрэг зургаан төрлийн бичгийн шалгалт, хоёр төрлийн ярилцлагын шалгалт өгч Шүүхийн мэргэшлийн хороо үнэлж дүгнэх юм байна. Мөн нэр дэвшигчийн мэргэжлийн ёс зүйн талаар хамт ажиллаж байсан, шүүх хуралдаанд нь оролцож байсан өмгөөлөгч, прокурор зэрэг 10 хүнээс тохиолдлын журмаар тавыг нь сонгож санал асуулга авах аж.

Түүнчлэн нэр дэвшигчдийн нэрсийг ШЕЗ-ийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, хуульд заасан шаардлагахэлбэрээр ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч шалгах тухай мэдэгдсэн. Эцэст нь Шүүхийн мэргэшлийн хороо нэр дэвшигчтэй ганцаарчилсан ярилцлага хийж дүгнэлт гаргах ба Хуульчдын холбоо нэр дэвшигчийн мэргэжил, ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гарган ШЕЗ-д ирүүлэх аж.

Ингэснээр уг дүгнэлтүүдэд үндэслэн дээрх 78 шүүх байгууллагын Ерөнхий шүүгчээр томилох хүсэлтийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм байна.

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих