Монгол ээжтэй хүүхдийг Монголын иргэний бүртгэл хүлээж авахгүй байна

4e0f8548f95908cfbigТаван настай Жон Ин Гиён буюу Мөнхзул нэртэй монгол ээжтэй, солонгос аавтай охин манай улсад ирээд дөрвөн жилийн туршид цэцэрлэг, эмнэлэгийн үйлчилгээг авч чадахгүй гэрээр хүмүүжиж байгаа аж. Учир нь, 2007 онд Монгол Улсын иргэн Н Солонгос Улсын иргэнтэй гэр бүл болсноор 2008 оны 12 сарын 22-ны өдөр Сөүлд Жон Ин Гиён буюу Мөнхзул охин мэндэлжээ. Гэтэл ээж, аав хоёр нь Солонгос Улсын шүүхээр гэрлэлтээ цуцлуулснаар БНСУ-ын иргэншилтэй Мөнхзул ээж Н-ийнхээ асрамжинд үлджээ. Мэдээж, гадны хүнтэй суусан бүсгүйд амьдрал нь хангалтгүй, сэтгэл санааны стресстэй байсан нь ойлгомжтой. Ийм учраас гэрлэлтээ цуцлуулжээ. Ингэснээр тэд Монгол Улсад амьдрах болсон байна. Гэтэл Солонгосын хуулиар 16 нас хүрсэний дараа л тухайн хүүхэд аль улсын иргэн байхаа шийддэг аж.


Харин Монгол Улсын хуулиар энэ тохиолдолд Солонгос Улсын иргэн, харъяалалаас татгалзсан тохиолдолд Иргэний бүртгэлийн газар албан ёсоор бүртгэдэг юм. Тиймээс Жон Ин Гиён буюу Мөнхзул Монгол Улсын иргэн ээжийнхээ асрамжинд байгаа ч дөрвөн жилийн хугацаанд эмнэлэг, цэцэрлэгийн үйлчилгээг үнэ төлбөргүй авч чадахгүй байгаа гэнэ. Энэ нь Монгол Улсад бүртгэлгүй гэсэн үг юм. Энгийнээр ханиад хүрэхэд л нэг удаа эмнэлэгт үзүүлэхэд 5000-10 мянган төгрөг, хувийн цэцэрлэгт хамрагдана гэхээр сардаа 180-350 мянган төгрөгийн төлбөртэй учир гэртээ хүмүүжиж байгаа аж. Монголын иргэншилтэй ээжтэй Солонгос Улсын иргэн энэ охин өнөө жил таван настай. Жон Ин Гиён буюу Мөнхзул охин Гадаадын иргэн, харьяатын газарт хандсанаар Монгол Улсад таван жилийн хугацаанд амьдрах хэрэг нээлгэх боломжтой юм. Ингэснээр нийгмийн бүхий л үйлчилгээг авах эрх үүсэх аж.


Ер нь сүүлийн үед ийм тохиолдол мэр сэр гарах болсон бөгөөд гадаадын иргэншилтэй бага насны хүүхдийн асран хамгаалагчийн өргөдөл, оршин суух газрын тодорхойлолт, гадаад паспортны хуулбар, 3*4 харьцаатай нэг хувь цээж зураг, мэдүүлгийн хуудас гэсэн бичиг баримтыг бүрдүүлж өгсөнөөр асуудлыг нь 30 хоногийн хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газрын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэдэг гэдгийг иргэд өөрсдөө мэддэггүй байна. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих