“Монголын төмөр зам” хувьцаа гаргана

“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани өнгөрсөн сард Монголын хөрөнгийн биржид 226 мянган ширхэг хувьцаагаа бүртгүүлсэн.

Мөн их бүтээн байгуулалтын ажлын эхлэл болох 1100 км төмөр замын суурь бүтцийн ажлыг хариуцаж байгаа.

Тус компани төмөр замын ажилд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн нэг хэсгийг бүрдүүлэх ёстой бөгөөд олон улсын зах зээл дээр IPO хийх замаар тодорхой хэмжээний санхүүжилт босгох төлөвлөгөөтэй байгаа аж.

Төрийн өмчийн хорооноос мэдээлж буйгаар “Монголын төмөр зам” компани нь энэ оны сүүлээр олон улсын бирж дээр IPO хийхээр бэлтгэж байгаа аж. IPO хийхэд нь АНУ-ын “Маккензи” хөрөнгө оруулалтын банк зөвлөхийн үүрэг гүйцэтгэх аж. Одоохондоо аль биржийг сонгосон нь тодорхойгүй байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих