Автобус шатжээ

автобусӨнөө өглөө 11:00 цагийн орчимд “Өлзийт” чиглэлийн автобус яармагийн гүүрний баруунтаа буюу “Вива Сити” хотхоны урд талын зам дээр шатсан байна. Уг автобусыг чирэгч машинаар чирэн авто засварын газар авчирсан бөгөөд гал гарсан шалтгааныг тогтоогоогүй байгаа гэнэ. Удирдлагуудын мэдэгдэж байгаагаар өглөө шуурхай дээр мотор нь цохисон тухай яригдаж байсан байна. Тиймээс шугаманд гаргахгүй байхыг анхааруулсан гэв.

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих