Сэтгэл санааы хямрал

how-to-manage-stress-in-relationship-communicationСэтгэл санааны хямрал гэдэг нь ганцаардмал байдал, уйтгар гуниг, аз жаргалгүй байдал, хаягдсан хэн ч тоохгүй байгаагаа мэдэрснээс үүдэн гарна. Ихэнх хүмүүс амьдралынхаа тодорхой нэг үед урт болон богино хугацаагаар ийм зүйлийг мэдрэх нь бий.

 

Зан аашинд өөрчлөли орж уур уцаартай болох, нэгэн хэвийн уйтгарт амьдралдаа цухалдах, гуних сэтгэл санаа нь хоосорсон мэт болохыг эмнэлгийн хэлэнд стресс гэдэг.

•    Шилжилтийн насанд болон хөгшрөх үедээ хүмүүс сэтгэл зүйн гутралд илүү өртөмтгий болдог.

Учир шалтгаан:

Энэ нь ихэвчлэн удам дамжих шинж чанартай. Удамшсан ген, зан чанарын онцлогоос эсвэл хоёулангаас нь шалтгаална.

Үүдэн гарах нөхцөлүүд:

•    Архи тамхи хэтрүүлэн хэрэглэх
•    Хүүхэд насанд тохиолдсон гашуун урсамж
•    Удаан хугацааны бухимдал
•    Найз нөхөд ойр дотны хүмүүсийн үхэл хагацал
•    Сургууль, ажил, гэрт болсон таагүй асуудлууд (үерхдэг хүнээсээ салах, эцэг эх нь салах, шалгалтанд унах)
•    Тайвшруулах эм, цусны даралтын эмнүүд
•    Эрүүл мэндийн ноцтой байдал хорт хавдар, элэгний үрэвсэл зэрэг
•    Хоол тэжээлийн дутагдал
•    Өөрийгөө буруутгах, нийгмийн идэвхигүй амьдрал зэрэг сөрөг буруу бодлууд
•    Унтаж чадахгүй байх нойргүйдэл
•    Нийгмээс салан тусгаарлагдах (ихэвчлэн ахимаг насныханд)
•    Бэлгийн идэвхигүй амьдрал, бэлгийн үйл ажиллагааны хямрал

Оношлогоо

Энэ трлийн өвчнийг “Сэтгэл санааны өөрлөлтийг оношлох гарын авлага” номоор шалгадаг. Өвчтөнд гарч буй шинж тэмдэг, бусдад хэрхэн муугаар нөлөөлж буй байдал зэргийг тухайн хүнтэй болон ойр дотныхон хамтран ажиллагсадтай нь мэргэжлийн сэтгэл зүйш эмч ярилцсаны үр дүнд тогтооно.

Эмчилгээ

2 долоо хоног эсвэл түүнээс удаан хугацаагаар сэтгэл санааны гутралд автвал эмчид хандах хэрэгтэй. Мөн өөрийгөө хэвийн байдалдаа эргүүлэн оруулахад дараах аргууд тусална.

•    Хангалттай унтаж амрах
•    Амралт ажлаа зохицуулах
•    Эрүүл, тэжээллэг хоол хүнсний хэрэглээ
•    Тогтмол дасгал
•    Хар тамхи, могтууруулах ундаанаас эрс татгалзах
•    Өөрийн дуртай сонирхдог зүйлсийг хийх, оролцох
•    Цагийг гэр бүл, найз нөхөдтэйгээ өнгөрөөх
•    Энэ талын туршлагатай хүнтэй ярилцах, асуудлаа хуваалцах
•    Залбирал, бясалгал зэргийг хийх дотоод сэтгэлээ цэвэршүүлэх

Сэтгэл санааны хямрал нь өвлийн улиралд тохиолдвол нарны болон гэрлийн эмчилгээ үр дүнтэй.өвчтөнүүдийн 7-аас илүү хувь нь сэтгэл санааны төдийгүй эрүүл мэндийн давхар шалтгаантай байдаг.

ДОХ, Фаркинстоны өвчин хэт таргалалт, чихрийн шижин, бэлгийн сулрал, бэлгийн чиг хандлага (лесби, гомо, гей, манин) зэрэг нь сэтгэл санааны хямралыг хүндрүүлэх гол өвчнүүд юм.

Хэт их эсвэл хэт бага идэх, нойргүйдэл, өөртөө итгэлгүй байдал, анхаарал төвлөрөхгүй шийдвэр гаргаж чадахгүй байх, итгэл найдвар зорилгогүй амьдрал, амиа хорлох тухай бодох гэх мэт шинж тэмдгүүд хүндэрсэн үед илэрнэ.


URL:

Сэтгэгдэл бичих