ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙН ӨНГӨ ТӨРХИЙГ НАМРЫН ЧУУЛГАНААР ШИЙДЭХ ҮҮ

өршөөлУИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэзээ батлах бол гэсэн хүлээлт олон нийтэд үүсээд байгаа. Үр хүүхэд, эхнэр нөхрөө суллагдахыг хүлээсэн нэг хэсэг байхад нөгөө талд нь гэмт хэрэгтнүүд олон зуугаараа гудамжаар чөлөөтэй явах вий гэсэн болгоомжлол байна. Аливаа юмс сайн, муу хоёр талтай. Өршөөлийн хуулийг баталвал, амьдралдаа алдсан зарим нь урам авч, бусдад хөнөөлгүй сайхан амьдрахыг хичээнэ. Энэ хуулиар бусдыг мэргэшсэн хэрэгтнүүдийн дунд ял эдлэх хугацаандаа гэмт хэрэг үйлдэх “боловсрол” олж авахаас аварч ч болно. Харин сөрөг тал гэвэл, бусдад гэмт хэрэг үйлдээд суллагдаж болдог юм байна гэсэн сэдэл төрүүлэх магадлалтай.

Манай улс сүүлийн 20 жилд УИХ-аас таван удаа Өршөөлийн хуулийг баталж байсан. Тодруулбал 1991, 1996, 2000, 2006, 2009 онуудад Өршөөлийн тухай хууль батлан гаргасан. Хамгийн сүүлд буюу 2009 оны хуулиар гурван мянга гаруй хоригдол төрийн өршөөлийг авч, эрх-чөлөөтэй болсон байна. Нарийвчлан үзвэл, 2009 ондхорих анги, цагдан хорих, баривчлах байруудад ял эдэлсэн 3271 хүн буюу нийт хорих ял эдлэгсдийн 42.7 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсанаас хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдэн суллагдсан 1290, хорих ялаас зохих хувиар хасагдаж суллагдсан 902, нийт 2192 хүн суллагдсан нь хорих ял эдлэгсдийн 28.7 хувь байжээ гэсэн статистик үзүүлэлт дурайна. Цааш харвал 65 буюу 2.9 хувь нь насанд хүрээгүй хүүхэд, 105 буюу 4.8 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байжээ. Хэдийгээр амьдралд хөл алдсан хүүхэд эмэгтэйчүүд залууст боломж олгосон хуульч гэлээ улсад их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалаа урвуулан аншгласан этгээдүүдийн цөөнгүй нь энэ хуулиар эрх чөлөөтэй болсон. Дурдвал, Хонгорыг сумаар нь хордуулсан Хятадын компанид зөршөөрөл олгосон Засаг дарга Н.Батнаран, 2008 оны долдугаар сарын 1-нд ажлын хариуцлага алдсанаас таван хүн халуун амиа алдсан хэрэгт холбогдсон цагдаагийн удирдлагууд ч хамрагдаж байлаа.

Харин энэ удаа мөн л төдий тооны хүн өршөөлөөр суллагдана. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Л.Цог, Ц.Цолмон нарын нэр бүхий 24 гишүүн Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үзэн, дээрх төслийг санаачилсан. Өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэх байх гэж бодож байсан ч Засгийн газраас санал авах гэсээр байгаад хутацаа. алдаж ийнхүү жил дамназй, хаврын чуулганыг тогшсон. Өршөөл үзүүлэх тухай хуулийн сургаар 6000 байсан ялтны тоо 7000 болтлоо өссөн гэнэ. Энэ нь хуульд өөрчлөлт, шинэчлэлтийг хурдан түргэн хийх хэрэгтэйг сануулсан хэрэг. Гэвч жил дамнасан энэхүү хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцээгүй бөгөөд хоёр дахь удаагаа намрын чуулганаар орж байна.

Анхандаа МАХН-ын дарга Н.Энхбаярт хаяглан боловсруулсан хэмээн нийгэмд хардлага төрүүлээд байсан энэхүү хуулийн төсөл тийм биш бололтой. Учир нь экс ерөнхийлөгч уучлалд хамрагдаж, Солонгос улсад жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэж, биеэ тэнхрүүлээд эх орондоо ирэх тов нь дуулдаад байгаа. Харин албан тушаалтнуудын буюу цагаан захтнуудын гэмт хэрэг хамрагдаж магадгүй гэсэн ээлжит хардлагыг мөн л хууль санаачлагчид эсэргүүцэж, няцаалт өгсөн. Нийгмийн захиалгаар гэх тодотголтой Өршөөлийн хууль ийнхүү жил дамнаж гацаж байгаа нь салбарын хуулийн шинэчлэлтэй холбоотой гэдэг дүгнэлтийг мэргэжлийнхэн. өгөөд байгаа.

Учир нь Гэмт хэргийн тухай хууль батлагдвал Өршөөлийн хууль өргөн барьсан хуулийн төсөл болоод л үлдэх юм. Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлах олон шалтгааны нэг нь шоронгийн ачаалал нэмэгдэж, дүүрэх тохиолдол. Одоо байгаа хуулиар дүүрээд байгаа шоронг Гэмт хэргийн тухай хуульд дүүргэхгүй байх шийддийг оруулжээ. Энэ нь өнөөх хорихоос өөр төрлийн ял. Хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн хүнийг заавал шоронд хорьж, залхааж байх шаардлагагүй. Угаасаа ч шоронд хоригдсон хүн рецедивүүдээс гэмт хэрэг яаж хийдгийг сурна уу гэхээс үйлдсэн хэрэгтээ гэмшээд суух нь ховор гэдгийг хуулийн байгууллагынхан хэлдэг. Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд зорчих эрхийг нь хязгаарлах буюу гэрийн хорио, нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ялыг суулгажээ. Ялтныг шоронд хорьсноор улсдаа ч, тухайн хүнд ч, хохирогчид ч ашиггүй. Нэг ялтанг хооллож, хорих байранд байлгахад төрийн албан хаагчийн нэг сарын цалинтай тэнцэхүйц зардал гардаг. Хорих ангид ял эдлүүлэхэд гарах таван жилийн дундаж зардал нь 16 аймгийн жилийн төсөвтэй тэнцдэг гэсэн судалгаа ч бий.

Ийм учраас тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн хумүүсийг төрийн мөнгөөр шоронд тэжээлгүй харин ч ажлыг нь хийлгэж бусдад учруулсан хохирлыг нь төлүүлэх нь зөв гэж хууль боловсруулагчид үзжээ. Тухайлбал, санамсаргүй бусдын эд хөрөнгийг эвдэж их хэмжээний хохирол учруулсан хүн үйлдсэн хэргээ хүлээж, хохирлоо төлнө гэсэн тохиолдолд цахилгаан гав зүүлгэж нэг жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял шийтгэнэ. Тэр хүн зөвхөн ажил, гэрийнхээ хооронд зорчих боломжтой. Хэрвээ өөр тийш явах, эсвэл зугтах оролддого хийвэл цахилгаан гав нь цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад дохио өгч, гав нь чичирч өөрт нь мэдэгддэг байх нь. Энэ мэт шийтгэлээс гадна гудамж талбай цэвэрлэх, түймэр унтраах, хүмүүнлэгийн ажилд оролцох, зан төлөвшлийн сургалтад хамрагдах олон төрлийн зохицуулалтыг хуульд оруулжээ.

Энэ мэтчилэн Өршөөлийн хуулийг үнэгүйдүүлсэн олон заалт энэхүү хуулийн төсөлд байгаа учир ийнхүү хоёр намрын чуулганы хаалгыг тогшиход хүргэсэн юм. Хэрвээ хууль санаачлагчид хэлэлцэх хугацааг заасан бол аль хэдийнэ батлагдаж, нийгмийн хүлээлтийг эцэслэх байсан юм.

Хэрэв Өршөөлийн тухай хууль УИХ-ын намрын чуулганаар өргөн баригдаад, дэмжигдэх юм бол одоогийн 7000 гаруй хүмүүжигчээс 3000 орчим хүмүүжигч суллагдах бололцоотой. Үүнийгээ дагаад улсын төсөв жил тутам 5-6 тэрбум төгрөгийг хэмнэх таатай үр дүн харагдаж байна хэмээн хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн, хүний эрхийн тэмцэгч Ц.Оюунбаатар онцолсон юм. Дашрамд өгүүлэхэд, нэг хүмүүжигчийн нэг өдрийн урсгат зардалд төрөөс 10.650 төгрөг зарцуулдаг ба нийт хүмүүжигч нарт жилд улсын төсвөөс 12 тэрбум 500 сая төгрөгийг зарцуулдаг юм байна.

 

 

Б.ДАВААТОГТОХ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих