Леди Гагагийн Румын өрсөлдөгч

62cc3b1fcf8bb200bigКаталина Тома хэмээх Румыны дуучин хөгжмийн ертөнцөд эргэн ирж, шинэ өнгө төрхтэй болж, Леди Гагагийн гол өрсөлдөгч гэж нэрлэгдэж байна. Тэрбээр 1990-ээд оны сүүлээр “Үл төгсөх түүх” нэртэй цомгоороо алдар хүндийн эзэн болж, Румындаа “Ар энд Би хөгжмийн Хатан хаан”-аар өргөмжлөгдөж байжээ. К.Тома дээрх цомгоос гадна дахин хоёр цомог гаргасан бөгөөд эх нутгаа орхиж, дэлхийн хөгжмийн ертөнцөд хөл тавьсан юм. Одоогоор АНУ-ын Лос Анжелост амьдарч байгаа бөгөөд шинээр гаргах гэж буй уран бүтээлийнхээ сурталчилгааг явуулж эхэлснээр хамгийн өвөрмөц имижтэй дуучин Леди Гагатай эн тэнцэхүйцээр зард гарах болжээ.



Тобби

- See more at: http://world.time.mn/content/48140.shtml#sthash.XUJt8N5w.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих