Иргэний андгай өргөх ёслол орон даяар зохион байгуулагдлаа

Монгол бахархлын өдөр, Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдөр Төрийн ордны Их танхимд 16 настнууд иргэний үнэмлэхээ гардан авах “Иргэний андгай өргөх ёслол” зохион байгуулагдлаа. Монголын Залуучуудын Холбоо 2002 оноос эхлэн уламжлал болгон 12 дах жилдээ зохион байгуулж байгаа энэхүү ёслолд энэ жил 16 нас хүрч буй 850 хүүхэд оролцсон юм.

Эрхэм хүндтэй зочидоор МУ-ын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг, МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, Английн элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга Louise Edwards, хамтран ажилласан байгууллагууд, урлаг, спортын төлөөллүүд уригдаж 16 настнууддаа хандан чин сэтгэлийн үгээ хэлж, баяр хүргэн иргэний үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм.

Төрийн ордны Их танхимыг Монгол улсын ирээдүй болсон 16 настнуудаар дүүргэж сүр жавхлантайгаар Төрт ёс, язгуур соёл, баатарлаг түүхтэй, тусгаар тогтносон Монгол улсын эрх чөлөөт иргэн – би, мөнх хөх тэнгэрийнхээ дор, мөнхөд дэгжих эх орныхоо төлөө, эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн, өвөг дээдсийн өндөр цадигтай, өнөд мандах Монголынхоо төлөө,  хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм, хөгжил дүүрэн шударга амьдралын төлөө, эрдэм боловсролтой, энэрэнгүй журамт иргэн байж, дэлхийн энгээр, Монгол нэрийг сайнаар бадраасан иргэн байхаа,  ард түмэндээ андгайлж байна хэмээсэн иргэний андгайгаа өргөлөө. Мөн Т.Ариунаагийн /МУГЖ/ “Амьдралын алтан босго 16 нас” дууг дуучин Go Man дахин сонсогчдын хүртээл болгон дууллаа. МЗХ-ны дэргэдэх сургалт, судалгааны Полиси төвийн тэргүүн Г.Эрдэнэгэрэл “Нэр төрөө эрхэмлэх хандлага” сэдэвт лекц уншсан юм.

Иргэний андгай өргөх ёслол Монгол орон даяар зохион байгуулагдсан бөгөөд Орхон, Баянхонгор, Ховд аймаг, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт болж улсын хэмжээнд 16 настай 32897 хүүхдүүд энэ өдөр Монгол улсын иргэн боллоо.

Бүтэн сарын турш 16 настнуудаа завгүй байлгаж, дэмжиж, хамтран ажилласан Монгол Улсын Засгийн Газар, БШУЯ, ССАЖЯ, НБГазар, УБЕГазар, ЦЕГ, Ариг банк, Хаан банк, ИНЕГазар, ТЕСО ХХК, ДЦС-4 ТӨХК, Гудамж төсөл, НҮУНэгтгэл, ЭМШУИС, Монгол Улаанбаатарын Их сургууль, Монголын Амжилтын Оюун Ухааны академи, Монголчуудын Угийн бичгийн академи, Тэнгис кино театрын хамт олонд Монголын Залуучуудын Холбоо, 16 настнууд баярлаж талархсанаа илэрхийллээ.

1012946_796006537152869_1273186740212186409_n 1525577_796006207152902_891663080272321119_n 1743654_796006787152844_8304120367359175248_n 10155023_796006497152873_5161083191573053019_n 10389174_796005560486300_5893188095586936071_n 10426149_796007797152743_2583331010148672294_n 10448240_796007437152779_208871244062084782_n 10448240_796007530486103_2837832747547624879_n 10513296_796040200482836_1541532072103536724_n 10690242_796041000482756_7510748496830727918_n 10806204_796007883819401_1347025776623498244_n 10806438_796005763819613_7866289869360988302_n


URL:

Сэтгэгдэл бичих