Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн захидал илгээжээ

23748Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэх Г.Дэнзэн Шинэчлэлийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан юм. Түүнийг хил даван зугтсан гэх мэдээлэл цацагдаад байсан бөгөөд үүнийг үгүйсгэсэн захидлыг илгээсэн байна. Тэрээр Монгол Улсын иргэн Г.Дэнзэн миний биеийг хил даван оргон зайлсан гэх огт үндэслэлгүй. Надад хийсэн гэм байхгүй учир би буруугүй хэмээн тайлбарлаж, олон зүйл тоочих шаардлагагүй гэж бодож байна. Хоёр жил гаруй үргэлжилж буй энэ гүтгэлэгтэй холбогдуулан өнөөдрийг хүртэл намайг хуулийн байгууллагаас зарлан дуудаж, шалгасан нэг ч тохиолдол байхгүйг энд зориуд хэлэх нь зүйтэй байх. Хэн нэгний гэм буруутай эсэхийг гүтгэлэг доромжлолоор бус Монгол Улсын шүүх шийддэг гэж бодож байна.

Дахин хэлэхэд миний бие ямар нэгэн хэргээс зугтан эх орноосоо дүрвэж, оргон зайлсан зүйл огт байхгүй болно. Одоогоор ХБНГУ-д сургалтанд сууж байгаа бөгөөд ирэх 4 дүгээр сарын 02-нд хичээлээ дуусгаад эх нутагтаа очно” хэмээн бичжээ. /сурвалж.мн/


URL:

Нэр: Улаан авилгагч Огноо: 29 April 2015

Нэг удаа ярьж үзсэн мөнгөө гээд л аймаар гар байна лээ энэ нөхөр

Сэтгэгдэл бичих