Г.Буяндорж хоёр жил гаруй шүүхээр тоглож байна

shagdarsuren-682x1024

Өчигдөр буюу тавдугаар сарын 11-нд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд Г.Буяндорж нарт холбогдох хэргийг хэлэлцэх байсан ч шүүгчдэгч С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр өвчтэй учир хойшлогджээ.

Өмгөөлөгч Г.Батбаяр “Ачтан” эмнэлэгт эмчлүүлж байгаа гэсэн учир шүүх хурлыг ирэх долоо хоногийн гурав дахь өдөр хийхээр тов гарчээ.

“Ноёд групп” гэсэн тодотголтой Г.Буяндоржид холбогдох шүүх хурал янз бүрийн байдлаар олон удаа хойшлогдон хоёр жил гаруй үргэлжилж байна. Шүүгдэгч нар 1-3 өмгөөлөгчтэй бөгөөд хэд хэдэн удаа солиод амжсан байна. Тэгээд өмгөөлөгч нар нь шүүх хурал болох өдөр өвдчихдөг гэнэ. Хурал давхцах, хөдөө гадаа машин тэрэг нь эвдрэх гээд түмэн шалтгаан гаргадаг аж. Шүүгчээ солих хүсэлт өгөх зэргээр хуулийн сиймхийг ашиглан цаг хожиж байгаа бололтой. Энэ бүхэнд залхсан шүүхийн зүгээс “Ийм аргаар шүүх хурлыг олон удаа хойшлуулбал шүүгдэгч нарыг цагдан хорих арга хэмжээ авахаа” илэрхийлсэн аж. Шүүх хурал болохоор л өвдчихдөг өмгөөлөгч нар яасан их олшироо вэ.

С.Батдорж /залуу.ком/


URL:

Сэтгэгдэл бичих