Гацууртын ордыг гадныханд өгөхийг дэмжсэн гишүүдийн нэрс ил боллоо

e3ef077af99b8db3f796a798bf65e19cУИХ- ын өчигдрийн чуулганаар  “Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар буюу 68.19 хувиар цаашид хэлэлцэх шаардлагагүй гэсэн шийдвэрт хүрсэн.

Санал хураахын өмнө Г.Уянга  гишүүн “Эндээс зурагтаар гарах учраас гоё үг хэлчихээд кнопоо өөр байдлаар  дардаг гишүүд байгаа шүү. Саналыг өнөөдөр ил зарлана. Тэгэхээр хэн лоббид автсан нь ил болоод ирнэ. Р.Жигжид энэ чигээрээ хууль яриад гадныхны үгээр орж ирээд байх юм бол цаашид сайдын суудлыг хэрхэх талаар бид дуугарч эхэлнэ гэдгээ мэдэгдэж байна” хэмээн байсан.

Мөн энэ үеэр Ц.Оюунбаатар гишүүн “Энэ асуудлыг хойшлуулья. Үндсэн хуулиа зөрчин байж бид ингэх ямар хэрэгтэй юм. Та бүхнийг шахаж дарамтлаад байна уу? Манай баялагийн лиценз бол зүгээр л гар дамжсан хар мөнгө болж байна. Хан ресурс өнөөдөр 100 сая ам.доллар нэхэмжилж байна. Гэтэл  анхандаа хэдхэн сая ам.долларын асуудал байсан.

“Сентерра гоулд” компанид өгчих газар Монголд өчнөөн байгаа. Гэхдээ би Ноён уул, Богд уул, Бурхан Халдунаа өгч болохгүй. Түүх биднийг гэсгээнэ шүү. Энэ асуудлыг хойшлуулъя. Гишүүддээ уриалж байна”  гэсэн байр суурь илэрхийлсэн.

Тэгвэл Гацууртын ордын асуудлыг дэмжиж, Г.Уянга гишүүний хэлсэнчлэн, “Гадныханд ордоо өгөхөөр тал засаж буй  гишүүд”-ийн нэрс ил боллоо.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

 


URL:

Нэр: Ванчигганжидчин Огноо: 20 June 2015

Тодорхой байна.Энэ дундаас хамгийн увиагуй шуналтай нь Д.Ганхуяг.

Сэтгэгдэл бичих