Бага олимпид 1000 тамирчин оролцоно

1j9gs13m7mc66q4o140ojb5l0mБаян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, Эрүүл мэнд, спортын яам, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Монголын үндэсний олимпийн хороо, хамтран хүүхэд залуучуудын дунд бага олимп зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээнийг хүүхэд залуучуудын авъяас чадварыг нээн хөгжүүлэх цаашлаад тив дэлхийд нутгийнхаа нэрийг дуурсгах шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгоор Баян-Өлгий аймагт анх удаа зохион байгуулахаар болжээ.

 

Ирэх есдүгээр сарын 11-15-ны хооронд зохиогдох бага олимпийн үеэр үндэсний бөхийн барилдаан, сур харвааны уралдаан,  жудо, бокс, волейбол, сагсан бөмбөг ширээний теннис    шатар, даам,  есөн хоргол,  биеийн тамир спортын 11 төрөл бүрийн уралдаан тэмцээн  зохион байгуулах аж.

 

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих