УИХ-ын гишүүн Х.Наранхүү гэм буруутай ч өршөөгдөнө

УИХ-ын гишүүн Х.Наранхүүг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн.

Түүний гэм буруутай нь хяналтын шатанд тогтоогдсон ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой юм байна. Сэжигтнээр татагдан шалгуулж буй Х.Наранхүү төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар 2000-2007 онд ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалаа урвуулж ашиглан, их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан хэрэгт татагдсан юм.

Түүнчлэн тус үйлдвэрт олон компанийн шахааны бараа, бүтээгдэхүүнийг авсан хэрэгт холбогдоод буй. Түүнтэй хамт  Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа хамтран оролцсон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.

Н.Түвшин


URL:

Сэтгэгдэл бичих