Энэ сарын 13-нд бүх нийтийн марафон болно

“Ахиллис-Монгол” байгууллагаас энэ сарын 13-нд Монголд анх удаа бүх насны ангиллаар гурав, тав, 10, 21 км-ийн зайд бүх нийтийн марафоныг зохион байгуулах гэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. “Ахиллис” байгууллага нь дэлхийн 73 оронд салбартай бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгмийн идэвхтэй болгох, тэднийг олон нийт ойлгохыг уриалсан бүх нийтийн гүйлтийг дэлхий даяар зохион байгуулдаг аж. Одоогоор хотын дарга Э.Бат-Үүл болон дүүргийн удирдлагууд, ЭМСЯ-ныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоо мэдэгдсэн аж. Дашрамд, Тус марафонд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэлтгүй энгийн иргэд ч оролцох боломжтой ажээ.

“Ахиллис-Монгол” байгууллагыг үүсгэн байгуулагч О.Саранчулуун:

-Нийгмийн хариуцлага гэдгийг хэн нэгний өмнө хийж бүтээсэн зүйлээр хэмжихийг хэлдэггүй. Харин өөрийн амьдарч байгаа орчиндоо, нийгмийн төлөө хариуцлага үүрэх ёстой.  Үүний тулд зохион байгуулж байгаа ажлын нэг нь энэхүү бүх нийтийн гүйлт юм. Зөвхөн хөдөлгөөний бэрхшээлтэй гэлтгүй бүх нийтийн арга хэмжээнд оролцохыг уриалъя.

Т.Болор


URL:

Сэтгэгдэл бичих