“Чингис хаан” олон улсын нисэх буудлын даргыг ажлаас нь чөлөөлжээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга М.Даваажавыг ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэх шалтгаанаар чөлөөлжээ.

Учир нь нисэх буудлын хяналтын бүсэд хууль бусаар Засгийн газрын нэрийг барьж 160 ам.долларын үнэ бүхий “Аccess” сурталчилгааны сэтгүүлийг худалдаалсан хэрэгт М.Даваажавыг албан үүргээ хэрэгжүүлж цаг тухайд нь арга хэмжээ аваагүй гэж буруутгасан бололтой.

Одоогоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шинэ даргыг томилоогүй байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих