Гацууртын ордод археологийн олдвор байхгүй

64d86f57-cb7e-4d78-af83-1ac54f34dde3         Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахаар Засгийн Газар төлөвлөсөн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Үүгээр ч зогсохгүй  “Ноён уулаа хамгаалъя” төрийн бус байгууллагаас Гацууртын ордод археологийн олдвор багагүй байгаа гэж мэдэгдэл хийснээс үүдэлтэй юм.

Тэгвэл Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон мэргэжлийн байгууллага “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд  судалгаа, шинжилгээний ажлыг хийж, археологийн олдвор байхгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Харин орон нутгийн удирдлага болон иргэд хууль бус олборлолтыг зогсоох талаар холбогдох газруудад хандсан байна.

Гацууртын ордыг ашиглахад бэлэн болсон бөгөөд хууль, эрх зүйн байдлаас шалтгаалан компани үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаагаас хууль бусаар алт олборлох  нөхцөл үүсч, улсад орох татвар, хураамж төлөгдөхгүй байна гэж эдийн засагчид шүүмжлэлтэй хандах болсон юм. Иймд Гацууртын ордыг хуулийн дагуу эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай гэж нутгийн иргэд үзэж байгаа аж.

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих