Л.Тайванбат “Хөгийн царайтай хоёр нөхөр зогсож байтал нутгийн атаманууд ирээд юу юугүй зодох нь ээ”

2493334cea58068f4366112b41814a821990-ээд оны эстрад урлагт уянгын сайхан дуугаараа хөл тавьж орж ирсэн “Титэм” хамтлагийг тэр үеийн залуус андахгүй. Тэгвэл тус хамтлагийн ая зохиогч, дуучин Л.Тайванбат Хөгжим бүжгийн сургуулиасаа өөрийн дүүгийн хамт дөрвөн авьяаслаг хүүхэд олж “Камертон” нэртэй хамтлаг байгуулж, продюссерээр нь ажиллан од болгосон түүхэн гавьяатай хүн.

Тэрбээр нэг удаа төөрч, Эрдэнэт хотын атамануудад зодуулах шахсан нэгэн хөгтэй түүхээ дурсчээ. “Эрдэнэт явж байхдаа Дарханы буудал дээр хоолны газарт хооллосон юм. Аранжировшиктойгоо сууж байтал хурдал вагон явах гээд гэхээр нь ум хумгүй л гараад суучихсан. Гэтэл өнөөх нь Сэлэнгээс хот руу явж байсан вагон байж байдаг байгаа. Хоёулаа Салхит өртөөн дээр өвлийн хүйтэнд гадуур хувцасгүй буучихсан. Хувцсаа өнөө вагондоо орхичихсон байдаг. Хөгийн царайтай хоёр нөхөр зогсож байтал нутгийн атаманууд ирээд юу юугүй зодох нь ээ. Тэгсэн нэг нь дуучин Тайванбат байна гэж хэлэх нь тэр. Тэгсэн босс нь бололтой нэг нөхөр дөхөж ирснээ чи яг Тайванбат мөн үү гэж лавлаж байнаа. Тийм л гэлээ. Тэгсэн сүйд майд гэртээ дагуулж очоод хоол цай болоод сүрхий дайлсан. Дараа нь гэр бүлийнхэн хамаатан садан гээд л их олон хүмүүстэй зургаа татуулсан юмдаг. Тэр хооронд өнөөх чинь эргэлзсэн үү, чи яг Тайванбат мөн үү л гээд лавлана. Тэгсэнээ зурагтаар их л өндөр харагдаад байдаг даа гээд л. Тэрийг би ерөөсөө мартдаггүй юм.

Их хүйтэн царайтай нөхдүүд байсан хэрнээ ярилцаад ирсэн шаал өөр сэтгэгдэл төрүүлж билээ. Тэгсэн өнөө атаман миний дуунуудыг сонсдог байж таарсан. Нэг сүү  гэсэн бичигтэй кассет гаргаж ирээд энэ дууг л сонсдог гэж үзүүлж байсныг тод санаж байна. Дараа нь  галт тэрэгний буудал хүргэж өгсөн” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих