ХҮН нам МАН-ыг дэмжиж мэдэгдэл гаргалаа

14472218135642da3516aef

Өнгөрсөн сарын сүүлээр МАН “Бид хамтдаа” үндэсний форумыг зохион байгуулж улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлаа эрдэмтэн судлаачид, ард түмэнтэйгээ хамт тодорхойлж шийдэх арга замуудыг эрэлхийлсэн.

Энэхүү үндэсний форумыг олон нийт төдийгүй улс төрийн бусад намууд дэмжин хүлээн авсаар байна. Залуу боловсон хүчнээр хүрээгээ тэлж буй ХҮН -аас МАН “Бид хамтдаа” үндэсний форумыг дэмжсэн мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна.

Мэдэгдэл

Улаанбаатар хот

Монгол Ардын Намаас 2015 оны 10-р сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулсан “Бид хамтдаа” Үндэсний форумд Хөдөлмөрийн Үндэсний Нам Бодлого судалгааны хүрээлэнгийнхээ эрдэмтэн, судлаачдаа томилон оролцуулсан ба форумын үзэл санаа, илтгэл, судалгааны үр дүнгүүдийг сайшаан дэмжиж буйгаа үүгээр мэдэгдэж байна. Монгол хүн Монгол Улсын хөгжлийн цөм нь байх ёстой гэсэн тулгуур зарчмыг Монгол Ардын Нам ийнхүү дэмжсэнд бид баяртай байна.

Эдүгээ манай улсад аль нам төрийн жолоог барихаас үл хамааран баримталдаг төрийн нэгдсэн бодлого, түүнийг тасралтгүй хэрэгжүүлдэг төрийн захиргааны тогтвортой бүтэцбодлогын залгамж чанар ус агаар мэт шаардагдаж байна. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ийм тогтолцоог цогцлоохын тулд улс төрийн нийт хүчнүүд Үндэсний Зөвшилцөлд хүрэх ёстойг өнөөдрийн нөхцөл байдал биднээс хэзээ хэзээнээс илүү шаардаж байна. Хэтэрхий удаан үргэлжилж буй улс төрийн туйлшрал, талцалнь Монгол эх орныг маань туйлдуулж, улмаар бидний үндэсний аюулгүй байдалд ч заналхийлэх хэмжээнд хүрлээ.

Намын бус, үндэсний эрх ашгаа эрхэмлэж, өөр хоорондын явцуу зөрчлүүдээ тэвчин, манай бүхий л улс төрийн намууд түүхэн энэ боломжийг гарздалгүй ашиглаж чадвал биднийг харж, хүлээн суугаа Монгол түмэн маань сайшаан дэмжинэ гэдэгт бид итгэл төгс байна.

ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ

2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр


URL:

Tags: ,

Нэр: Anonymous Огноо: 12 November 2015

iim l zorilgotoi nam bsan yumuu,sonin garuud vee

Сэтгэгдэл бичих