ФРАНЦЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ЛОРАН ФАБИУС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХАА МЭДЭГДЛЭЭ

3a7e4601ff79fa02originalФранцын Гадаад Харилцаа, Олон Улсын Хөгжлийн Сайд Лоран Фабиус Парис хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх суурь конвенцийн талуудын бага хурлын 21 дүгээр чуулганы өндөр дээд түвшний хуралдааны сайд нарын хүлээн авалтанд оролцсон.

Өндөр дээд хэмжээний хүлээн авалтын үеэр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Францын Гадаад Харилцаа, Олон Улсын Хөгжлийн Сайд сайд ноён Лоран Фабиос, түүний гэргий хатагтай Франсуаза Кастро нартай уулзсан бөгөөд Франц улсын зүгээс аялал жуулчлалын салбарыг бие даасан эдийн засгийн томоохон бүтээгдэхүүн болгох чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцож ойрын хугацаанд эрчимтэй үйл ажиллагаа явуулахаар болжээ.

Дээд хэмжээний хүлээн авалтын үеэр мөн Уругвайн Байгаль орчны сайдтай уулзаж сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр туршлага судлах санал тавьсан байна. Уругвай улс нь эрчим хүчнийхээ 95-100 хувийг сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн байдаг аж.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг мөн Шриланка, Австрали, Ирак, Бангладэш, Хятад, Япон улсын сайд нартай уулзаж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр болон улс орнуудын хэмжээнд эн тэргүүнд туламдаж байгаа олон талын асуудлаар санал солилцжээ.

Франц улс, Парис хот.


URL:

Сэтгэгдэл бичих