Сонгуульд горилогсод

http://www.tsenzurgui.mn/pic/1414.jpg

Төрийн албанд ажиллаж буй сонгуульд горилогсод албан тушаалаасаа чөлөөлөгдсөөр байна. УИХ-аар чөлөөлөгдөх нь чөлөөлөгдөж, Засгийн газраас чөлөөлөгдөх нь ажлаа өгөв. УИХ-ын болон аймаг, орон нутгийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүс маш олон бий. Эдгээр олон дотроос чухам хэнийг нэр дэвшүүлэх, хаана өрсөлдүүлэхийг нь тухайн намын дарга, удирдлагууд нь мэдэх юм. Ялангуяа намдаа хэр зэрэг хандив өгч байна гэдгээс хамаарч, нэр дэвших тойрог, мандатаа олж авдаг.

Ирэх сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд, ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан УИХ-д өгсөн. Энэ дагуу УИХ хэлэлцэж, түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Гэхдээ ажлаас нь чөлөөлөхгүй ч байж болно гэдгийг УИХ харуулсан шийдвэрийг гаргаад авсан нь мөн анхаарал татсан юм.

Харин Засгийн газрын хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүний үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлөв. Тэд он гарахаас өмнө төрийн албаны ажлыг өгч, ирэх сонгуулийн ажилдаа орох нь. Хуулиараа төрийн албан хаагч сонгуульд өрсөлдөж болохгүй учир ийнхүү зургаан сарын өмнө ажлаа чөлөөлөгдөж буй нь энэ юм. Сонгуульд горилогсод ийнхүү албанаасаа чөлөөлөгдсөөр байна.

М.Төр

Эх сурвалж: Tsenzurgui.mn


URL:

Сэтгэгдэл бичих