Хүний амь хөнөөсөн эмч камерын бичлэгийг устгахаа мартжээ

u0-neu-d5-b34d0120233c010ad465465b239fdde9pimgpsh_fullsize_distrШинэ жилийн шөнө ууртай эмч өвчтөнөө зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. ОХУ-ын Белгорода хотын эмнэлгийн хүлээлгийн өрөөнд энэ хэрэг гарсан байна. Ууртай эмчийн нударга дэндүү ширүүдсэн учир 56 настай Евгения Вахнина гэгч нас барсан байна. Бичлэгт харуулснаар эмч орж ирээд өвчтөнийг зодож эхэлнэ. Талийгаачийг 2 удаагийн цохилтоор унагаасан байна.

Уг хэрэг гарсаны дараа эмнэлгийнхэн талийгаачийг толгойгоороо хана цохиж унасан үүнээс болж нас барсан хэмээн эмнэлгийн дүгнэлт хийн хэрэг гарсан өрөөний  ул мөрийг угааж цэвэрлэсэн байна.  Гэвч тэд камерын бичлэгээ устгахаа мартсан байжээ. Ингээд эмч нарын гэмт үйлдлийг бичсэн камерын бичлэг нийгмийн сүлжээнд тархаж хэргийн үнэн мөнийг илчилсэн байна.


URL:

Нэр: Zochin Огноо: 13 January 2016

Buzar novshnuud yumaa.

Сэтгэгдэл бичих