99 ”…”-тай болох нь

Монголчууд есийн тоог ихэд бэлгэддэг. Энэ бэлгэдлийн тоо УИХ-д ойртож, чихэнд чимэгтэй тоог байнга сонсох цаг ирж буй бололтой. Учир нь УИХ-ын 76 гишvvний тоо 99 болон єсєх магадлал ихтэй болжээ. Ж.Сvхбаатар нарын нэр бvхий гишvvд єнгєрсєн хавраас эхлэн УИХ-ын гишvvдийн тоог 99 болгох тухай ярьж эхэлсэн билээ.УИХ-ын сонгуулийн хуулийн ажлын хэсгийн гишvvн тэрээр “Их хурал 99 гишvvнтэй байвал тун их зохимжтой. Учир нь УИХ-ын гишvvн асгийн газрын гишvvн болохоороо ямар нэг нєлєєнд орчихдог. Иймээс одоогийнхоос олон гишvvнтэй болбол нєлєєнд орохгvй байх сайн талтай” хэмээж байсан нь биеллээ олох цаг иржээ гэхэд хилсдэхгvй.

Монгол Улсын Vндсэн хуулийн 20 дугаар зvйлд УИХ-ыг тєрийн эрх барих дээд байгууллага, 21 дvгээр зvйлд УИХ 76 гишvvнтэй байна гэж заасан бий. УИХ-ын эрх мэдлийн хvрээнд хамаарахгvй хууль гэж vгvй, Vндсэн хуулиар єєрт ногдсон эрхийн дагуу бvх хуулинд засвар, нэмэлт єєрчлєлт оруулах, хvчингvй болгох эрхтэй. Одоо эрх барьж буй УИХ-ын сvvлчийн намрын чуулган ирэх сарын 3-нд нээлтээ хийнэ. Тус чуулганаар Монгол Улсын Vндсэн хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай, УИХ-ын сонгуулийн тухай хууль гээд олны анхаарал татсан цєєнгvй чухал хуулийг хэлэлцэж шийдвэрлэх учиртай. Энэ хоёр хуулийн талаар багагvй хугацаанд яригдаж байгаа хэдий ч энэ намар эцэслэн шийдвэрлэгдэх нь гарцаагvй болж байх шиг. Vндсэн хуульд нэмэлт, єєрчлєлт оруу¬лах ажлын хэсгийн тєсєл ерєнхийдєє бэлэн болсон байна. Эндээс хамгийн их анхаарал татаж буй нь УИХ-ын гишvvний тоог 99 болгох, Засгийн газрын гишvvний гуравны нэгээс дээшгvй нь УИХ-ын гишvvн байж болно, Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерєнхий сайд тухайн шатны иргэдийн Тєлєєлєгчдийн хуралтай зєвшилцєн томилно зэрэг єєрчлєлт.

Vндсэн хуульд нэмэлт, єєрч¬лєлт оруулах тухай хуулийн тєсєл ногоон гэрлээр саадгvй гарах талтай. Эрх баригч хоёр намын УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлээд байгаа хvмvvсийн тоо аль хэдийнэ 100-г хол давчихсан учир УИХ-д суугаа эрхэм гишvvд тоогоо 99 болгон нэмэгдvvлэхийг эсэргvvцэх нь юу л бол. Тэгээд ч 99 болгочихвол УИХ-д сууж буй эрхмvvдийн дахин сонгогдох магадлал нь бvр л их болно. Хэрэв энэ тоо хуульд тусгалаа олчихвол УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зєвшилцєх хоёр намын ажлыг хэсгийнхэн хэл амаа амархан ололцох нь дамжиггvй. Нєгєє мажоритар давамгайлсан, пропорциональ давамгайлсан гэгдээд, намуудыг нуруу нуруугаар нь харуулаад байгаа тооны харьцаанууд мартагдах биз ээ.

УИХ гаргасан шийдвэрийнхээ араас 76 мангуу, 76 ямаа, 76 хонь, 76 луйварчин гэдэг гуншинтай болж, дуудуулдаг. Энэ тоог 23-аар нэмж, 99 мангуу, 99 ямаа, 99 хонь, 99 луйварчин гэдэг болно. Монголчуудын бэлгэдлийн тоо элдэв янзын хараал, нэр хочтой хамт дуудагдана гэсэн vг. Тvvнчлэн 23 гишvvний цалин, тус бvрийн туслахын тоо тєрийн албан хаагчийн тоог нэмж, цалингийн сангийн хэмжээ єснє. Мєн “гишvvдийн мєнгє” гэгддэг хєрєнгє 99 тэрбум болно. Жилийн дотор парламентын шинэ ордноо барьж амжихгvй бол одоогийн чуулганы танхимыг засч янзлах, суудлын тоог нэмэх гээд чамгvй ажил єрнєх нь дамжиггvй. Энэ мэтээр тєсвийн зардал хэдэн зуун сая тєгрєгєєр нэмэгдэнэ.

Хэдийгээр манай улсын эдийн засгийн єсєлт сайн байгаа ч гэсэн дэлхийн эдийн засгийн доройтлын нєлєє Монголыг дайрвал манай улсын эдийн засаг хvнд цохилтод орж болзошгvйг анхааруулаад байгаа. Гэхдээ гадаад, дотоод эдийн засгийн байдал УИХ-ын гишvvдэд хамаагvй юм шиг аашлах биз ээ.

Д.Маралгоо


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих