ЖИРГЭЭ: “Худлаа ярилаа гээд ямар хохирол учрах гээд байгаа юм” гэж загнажээ

12572963_907812556006111_1728336237084395774_n

“Худлаа ярилаа гээд ямар хохирол учрах гээд байгаа юм” гэж загнажээ. Моралийн хохирол учирна. /Ямар мораль гэдгийг боловсролгүй хүнд тайлбарлаад хэрэггүй биз./ Үүнийг мөнгөөр, төгрөгөөр илэрхийлэх боломжгүй.

Тийм болохоор энэ хүн тавлаж, чаддаг юм бол хэлээд өг гэж загнаж байна. Насаараа эрдэм боловсролыг шүтэж, сургууль соёлд боловсорч, амьдралаа боловсрол, судалгаанд зарсан эрдэмтэд, академичид /жинхэнэ/, эрдмийн хүмүүс маань гутна. Тэд хойч үеэ өөрсдөөс нь илүүг сурч, илүүг мэдэж, илүүг судалж, шинэ шинэ нээлтүүд хийж, улсынхаа, өөрсдийнхөө нэрийг гаргаж, улмаар тэр нээлт нь Монголын эдийн засаг, монголчуудын амьжиргаанд ахиц дэвшил гаргах нээлт байгаасай гэж хүснэ. Тэдний зүтгэл, хүсэл талаар болов. Ийм хохирол учрав. Залуучууд ч эрдэм мэдлэгийн төлөө зүтгэж, боловсорч улмаар ажилтай амьдралтай байхын төлөө зүтгэнэ.

Гэвч худал ярьж байгаад хувийн зорилгоо биелүүлж болдог гэж бахархалтай мэдэгдэв. Залуусын бодол өөрчлөгдөж, засгийн бодлого хөсөрдөв. Ийм нэг хохирол учрав. МУИС-аас эхлээд олон арван их, дээд, сургуулиудад цаашид Монголын залуучууд суралцах нь ямар ач холбогдолтойг эргэлзэлд оруулав. Гадаадын их дээд сургуульд явж, нүд нээж, хэл сурч, нээлт хийх нь ямар хэрэгтэйг эргэлзээтэй болгов. Ийм нэгэн хохирол учрав. Эрдэм боловсролгүй, олигтой ажилгүй, бусдад худлаа ярьж, бусдаас хулгай хийж, дээрэмдэж, шулж амьдардаг хэсэг бүлэг хүмүүст сайхан шалтаг буй болов. Хар мөр, бусармаг амьдралаа бусдад ариун мэт харуулж, түүнд нь гэнэн хүүхэд, залуучууд итгэн, номын мөр хөөхийг цагийн гарз мэт үзэх цаг ирэв. Ийм нэгэн хохирол учрав.

Эгдүүцэж дургүйцсэн олон хүн цагаа гарздаж, энэ мэтийг бичиж нервээ барав. Ийм нэгэн хохирол учрав. Гэвч тэнд байгаа хүний чихэнд юу ч хүрсэн сэгсрэх биз ээ.

Bayar Budragchaa


URL:

Сэтгэгдэл бичих