Рио-Тинтогийн колончлол

Хvн төрөлхтний тvvхийн хугацаанд аль нэг хvчтэй улс сул дорой нэгнийгээ колончлож ирсэн. Колончлолыг дотор нь хаанчлалын, шашны, газар нутгийн хэмээн ангилан vзэж болно.Өнөөдөр олон улсууд бие биентэйгээ зэрэгцэн энхтайвнаар орших гэрээ байгуулснаар хvчээр тvрэмгийлэх vйлдлvvд харьцангуй зогссон. Харин өнөөдөр тив дамнасан vйл ажиллагаа явуулдаг компанууд жижиг, буурай улсуудыг “колончилон” тvрэмгийлэх шинэ хэлбэр бий болжээ. Vvнийг товчхондоо “компанийн колончлол” хэмээн нэрлэж болно. Vvний жишээ бол Рио-Тинтогийн vйлдэл. Тэд өнөөдөр “Монголын улс төрчид битгий шуналт” хэмээн ард тvмний төлөөлөл болсон гишvvд рvv дайрч байгаагийн цаад утга нь монголын ард тvмэн битгий шуналт л гэсэн vг.

Рио-Тинто монголын төрд өөрийн утсан хvvхэлдэй мэт ажлуулахыг хvсэж байна. Тэд Монголыг бvхэлд нь колончлохийг хичээж бас зvтгэж байна. Тэд аль хэдийн колончлолоо эхлvvлчихжээ. Өнөөдөр Рио-Тинто “дөрөв дэхь засаглал” болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийн талд ажиллуулж байна. Тэд сонин, телевизvvдээр өөрсдийн сурталчилгаа, захиалгат “тархи угаалт” болсон нэвтрvvлгvvдийг удаа дараа цацсаар. Улаанбаатарын гудамжаар том том самбар дээр “Оюу-Толгой”-н сурталчилгаануудыг байрлуулж “Оюу-Толгой Монголын ирээдvй” хэмээн Монголчуудад итгvvлэх тулгалтуудаа хийсээр л. Тэд засгийн газарт өөрийн нөлөөг тогтоочихжээ.

Тvvнийг хамгаалсан сайдууд хэвлэлээр мөн “Оюу-Толгой”-г магтан, ярьцгаана. Харин одоо Рио-Тинто парламент руу дайрч эхэллээ. Парламентийг ганцаардуулж байна. Хэрэв парламент нөлөөнд нь орчихвол Монгол Рио-Тинтогийн колончлолд бvрэн орох болно. Рио-Тинто болон бусд ийм vйл ажиллагаа явуулдаг компаниуд Африкийг, Латин Америкийг сvйрvvлсэн. Тэдний санаархал парламентийг өөрсдийнхөө төлөө ажилдаг болгоход л оршиж байна. Эцэст нь Шvvх засаглал л vлдэнэ.

Монгол vндэстний өмч хөрөнгө болсон “Оюу-Толгой”-г бvхэлд нь ашиглах гэсэн Рио-Тинтогийн “хязгааргvй шунал”-д төгсгөл гэж vгvй. Тэдэнд бусдыг бодох сэтгэл ч vгvй. Аливаа улсын байгалийн баялаг бол тухайн улсын халдашгvй өмч байх ёстойг НVБ-ээр баталгуулчихсан гэдгийг бид мэдэх ёстой. “Ерөнхий Ассемблейн 1962 оны 12 сарын 14-ний өдрийн 1803 (XVII) тоот “Байгалийн баялгын тухайд эдлэх байнгын халдашгvй бvрэн эрх” тогтоол бий.

Тиймээс өнөөдөр Рио-Тинтогийн колончлолд орохгvйн эсрэг нэгдэх цаг нь иржээ. Бид одоо л тэмцэхгvй бол, нэгдэхгvй бол Латин Америк, Африкийн орнуудын гунигт хувь тавилан давтах болно. Колончлогч компанийн эсрэг тэмцэцгээе.

Б.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих