Баруун болон төвийн нутгаар нойтон цас орж, шуурга шуурна

f6a2493d486eb44726c2bc04eef3b9f7Малчид, иргэд, зорчигч, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2016 оны 05 дугаар сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэлБаруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд  15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 хэм, Алтайн өвөр говь болон говь, зүүн зүгийн нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 13-15 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2016 оны тавдугаар сарын 14-нөөс тавдугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 14-нд говь талын нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 14-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.




URL:

Сэтгэгдэл бичих