Д.Дагвадорж: Тэмүүжин, Жамух шиг анд барилцсан улс нэгнээ барьж идэхийг л харж сууна даа

527-1336442266dagvaaМонголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч, мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг дэмжиж ажилласан билээ. Гэвч “царцаа”-тай холбоотойгоор Х.Баттулга гишүүн ялагдсан. Харин Д.Дагвадорж аварга тэсгэл алдан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж үзэл бодлоо илэрхийллээ.

Тэрбээр “Наадам ч дөхлөө дөө… Нэг зүйлийг хэлмээр санагдаад болохгүй байна. Хүнийг амьдаар нь алж болдгийг саяын сонгуулиар харлаа. Би тэр хүнтэй сүүлийн гурван жилээс ойр байж, хийсэн бүтээсэн зүйлийг нь хажуунаас нь харж явлаа. Ямар агуу Монгол сэтгэлтэйг нь мэдэрч, юуны төлөө зүтгээд байгааг нь харж ойлгосны хувьд халаглах, хайрлах, бахархах сэтгэл төрсөн юмаа…

“Эр хүн эр хүндээ хайртай” гэдэг дээ. Түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, монголчууд хэдэн зуун жил хөрш улсынхаа түүхий эдийн бараа нийлүүлэгч болж, дорд явуулах бодлогын эсрэг яаж ярьж, зүтгэж байгааг хараад залуучууд минь ойлгоосой, мэдрээсэй гэсэн бодол байнга бодогддог болсон юмаа. Хэдий миний энэ бичиж байгаа зүйл бусад хүмүүст таалагдахгүй байж магад. Түүнийг ойлгоно оо. Монголчуудыг Монгол хүн л хөгжүүлнэ. Харин яаж… Эдийн засгийн үндэслэлтэй сайн материал, хөрөнгө мөнгө босгох, бэлэн болсон прожектууд түүний ажлын ширээн дээр овоолоостой байна.

Цаас чухал, маш чухал байдаг юм. Амаар ажил явдаггүйн адил бүх зүйл дэлхийн түвшинд хийгдсэн материал дээр тулгуурлаж явна шүү дээ. Хүний нөхөрлөл гэж юу юм бол оо. Эрх ашиг… Эд зүйлс… Миний хувьд итгэл, сэтгэл гэж боддог. Тэмүүжин, Жамух шиг анд барилцсан улс нэгнээ барьж идэхийг л харж сууна даа. Хүний амьдрал богинохон, хүн тийм их юм хэрэггүй. Энэ хүн эргэж ирнэ гэж би итгэдэг.  Монголын халуун цуст цовоо залуучууд ард чинь зогсож байгаа шүү. Алж чадахгүйгээс хойш сүржигнэхээ л байчих л даа. Гундах үе байхад мандах үе ирдэг юмаа, ах минь. Эрийн хуйх, сайн ах минь… 09:50 минут” хэмээн бичжээ.


URL:

Нэр: зочин Огноо: 7 July 2016

наад ах чинь өөрөө муу юм их хийсэн дээ олигтой ч хүн биш өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж ардын сайхан үг байнаа байна

Нэр: Irgen Огноо: 7 July 2016

Битгий емеерч далдагнаад бай. Аса ч бас мизу Эрдэнэбатын менгийг луйвардсан гээд шуугиад бсан. Еертеегее адил луйварчныг емеерех юм да.

Нэр: Зочин Огноо: 8 July 2016

Монголын хөгжлийг олон жилээр саатуулж, их ч мөнгө хумсалсан жинхэнэ мафийн удирдагч даа. Баттулгыг хурдан хорьж идэж уусныг нь төлүүлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих