Төрийн шагналт Д.Болд урлаг, спортынхноо өмөөрөв

81409c1b-77dd-4217-902b-23b9c74124ff902101650201607240415Сонгуулийн дуулиан өдгөө ч мооднаас гараагүй энэ үед дуучин Д.Болд өөрийн үзэл бодлоо ийнхүү илэрхийлжээ. Тэрээр “Өдрийн мэнд..social ертөнцөөр янз бүрийн мэдээ мэдээлэл сэтгэгдлүүд байдаг. Гэхдээ энэ бол хүний эрхийн асуудал байх…одоогийн онцлох сэдэв бол энэ жилийн сонгуультай холбоотой сэдэв..

Дуучин, Бөх, Залуу хүн гишүүн боллоо ингэж тэгэж байна гэх мэт янз бүрээр хэлүүлж тэд доромжлуулж байна. Та бүхэнд нэг л юм л хэлэхэд ЭНЭ БОЛ ХҮНИЙ ХУВЬ ЗАЯА.хэр баргийн аавын хүү ийм эрхэм дээд хэмжээний улс орны хувь заяатай холбоотой ажил хийхгүй.

Гол нь бид сонгосон учраас УРАМ ЗОРИГ өгч ажлыг нь сайн хийлгүүлэх хэрэгтэй. 4 жил хэл ам хийж доромжлол дунд байлгаж цаг алдуулахгүйгээр МОНГОЛ УЛСЫН ХУВЬ ЗАЯАГ тэргүүнд тавьж хөгжүүлэх тал дээр ажиллах боломжийг нь ӨГ!

Тэдэнд АМЖИЛТ хүсье бүгдээрээ.Ард түмэн өөрсдөө сонгоод гаргаад ирчихлээ. Чадахгүй бол тэгээд онигоо болоод дахиж урлаг спортынхон ийшээ зүглэхээ болин дэмий бодохоо болих биз…Д.Болд” гэжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих