Ж.Батсуурь гишүүн засаг ноёнд хов хүргэв

Сүүлийн үед УИХ-ын гишүүд энд тэнд уулзалт хийхдээ хэдэн хүн ирснийг нь багцаалж үзээд тэднийг шууд тус бүр нэг санал гэж хардаг болчихсон гэх яриа газар авчээ. Өнгөрсөн ахмадын баяраар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Дорноговь аймгийн төвд ахмадуудаа хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр эрхэм гишүүний зоогонд 100 гаруй ахмад очиж, гарын бэлгээ хүртэн баяр хөөр дүүрэн байхад аймгийн Ардчилсан намын дэд дарга Л.Эрдэнэбат хүрэлцэн очоод “Ж.Батсуурь гишүүний нүдэнд та бүхэн 100 хүн биш 100 санал л харагдаж байгаа даа” хэмээн уулзалтыг нэлээд үймүүлжээ. Эрхэм гишүүн үүнийг санаатай үйлдэл гэж үзээд аймгийн Засаг ноёнд хов хүргэжээ.

С.БАЯР

МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих