Хамгийн баян талийгаачид ….

Үхлийн шалтгааныг нь тогтоох шүүх хурал үргэжлжилж байх хугацаанд алдарт дуучин Майкл Жексоны нас барсанаасаа хойш орлого олсоор байгааг “Forbes” сэтгүүл танилцуулсан байна. Хоёр дахь жилдээ гаргаж буй амьддаа төдийгүй нас барсан хойноо ч хамгийн их орлого олсон хүмүүсийн жагсаалтыг дуучин Майкл Жексон т э р г ү ү л ж э э .

Өнгөрсөн онд түүний цомгууд, “This Is It” киноноос нь олсон орлого нийт 275 сая ам.доллар болсон байна. Харин дуучин, жүжигчин Элвис Преслигийн цомгууд, тоглолтын бичлэг, кино зэргээс нь түүний төрөл төрөгсөд 55 сая ам.долларын орлого олсноор хоёрдугаарт бичигджээ.

Харин Мерилин Монро, Жон Леннон, Жорж Харрисон нар хамгийн их орлого олсон талийгаачдын жагсаалтад удаалав. Хамгийн баян талийгаачдын жагсаалтыг “Forbes” сэтгүүл хоёр дахь жилдээ гаргаж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих